“Цагаан сар -2016” шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

 

        УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд, С.Зориг агсан Монголын шатрын холбоо /МШХ/-ны ерөнхийлөгч байхдаа анх удаа “Цагаан сар” тэмцээнийг “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам болгон зохион байгуулж шилдгүүдээ тодруулав.

 

Монгол туургатны шатрын холбооны санаачилгаар 2011 оноос эхлэн “Цагаан сар” тэмцээнийг жил бүрийн сар шинийн баярын өмнө “Урамтай шатар” клубт зохион явуулж байна. Энэ удаагийн тэмцээнд өндөр чансаатай 100 шахам шатарчид стандарт тоглолтоор 9 тавил өрсөлдсөнөөс Их мастер Б.Хатанбаатар /БГД/ тэргүүлж, ФМ М.Гүнбаяр /ЧД-Цэцэн нүүдэл/, ФМ Э.Энхнар /Сүхбаатар аймаг/, С.Ган-Эрдэнэ /Оюунлаг шатар/, СМ Б.Ариунбүүвэй /МУИС/ нар айрагдлаа.

 

Харин эмэгтэйчүүдээс ЭСМ Э.Хулан /Ихэр бэрс, МУБИС/, ЭФМ Т.Мөнхзул /Монгени/, ЭФМ Б.Баярмаа /Ховд аймаг/, ахмадуудаас ОУМ П.Жигжидсүрэн /Зууны шатар/, Д.Амгалан /ХУД/, ОУМ Л.Мягмарсүрэн /УБ/, ФМ Ж.Лхагва /УБ/ тус тус шалгарлаа. Өсвөрийн тамирчдаас ФДМ Д. Батсүрэн /Орхон аймаг/, Ц.Тэнгис /Цэцэн нүүдэл/, охидоос ЭДМ Д.Отгонсувд /Зууны шатар/, Д.Хонгорзул /Хамтын хүч/ нар тусгай шагнал хүртлээ.

 

Одоогоос 20 жилийн өмнө тус тэмцээнд түрүүлэн Их мастерын оноогоо авч байсан Б.Хатанбаатар амжилтаа давтсан нь энэ тэмцээний онцлог байв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)