Улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ

 

 

        Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ.

 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бөгөөд энэ жилийн барилдаан олон хүний таавар эвдсэн сайхан наадам боллоо. Мөн түрүү жилийн улсын наадмын түүрүү бөх Э.Оюунболдыг Н.Батзаяа харцага хөлийг нь авч дүүгүүрдэн давсан зэрэг гайхалтай сайхан барилдаануудаар дүүрэн болж өнгөрлөө.

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hehe (202.180.216.162)

    2016-02-12

    mongol buhud hul avch duuguurdeh gedeg meh bga yu?