”Дүнжингарав-2016” болно

 

        Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу энэ сарын 28-нд  Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ. Харин Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-ны өдөр зохион явуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд болно.

 

Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • баатар (71.205.146.133)

    2016-02-11

    Яахнавдээ хүүхэд адгуус зовоож