Ц.Содномдорж дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Ийнхүү бич жилийн шинэчилсэн чансаанд Ц.Содномдорж бич жилд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрбээр нийт 18 барилдаанаас 85 давж, 15 удаа унажээ. Энэхүү чансааг улсын арслан Э.Оюунболд 17 барилдаанаас 94 даваа, 13 унаатай 27579 оноогоор тэргүүлсэн бол Улсын арслан Б.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар удаалжээ.

 

2015 оны цагаан сар, наадам болон 2016 оны харцага цолтны хүндэтгэлийн барилдааныг оролцуулан нийт 25 барилдаанаар чансааг гаргасан юм.

 

Монгол Улсын арслан Э.Оюунболд 27579 чансаагаар тэргүүлсэн бол

Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар удаалж,

Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар гуравт,

Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар дөрөвт,

Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар тавд,

Улсын харцага Ө.Бат-Орших 15575 чансаагаар зургаад,

Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар долоод,

Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар наймд шалгарлаа.

 

Харин уг чансаанд дээгүүр бичигдсэн аймгийн цолтнуудаас чансаа өндөр найман бөхийг тодруулахад:

 

Аймгийн арслан О.Хангай 11819 чансаагаар тэргүүлж,

Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 11140 чансаагаар удаалж,

Аймгийн арслан Б.Эрдэнэхүү 8793 чансаагаар гуравт,

Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр 8632 чансаагаар дөрөвт,

Аймгийн арслан Д.Анар 8295 чансаагаар тавд,

Аймгийн арслан М.Бадарч 8070 чансаагаар зургаад,

Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр 6860 чансаагаар долоод,

Аймгийн хурц арслан О.Гантулга 6362 чансаагаар наймд тус тус шалгарч байна.

 

Мөн улсын цолтнуудын барилдаанд амжилттай барилдсан Аймгийн арслангаас доош цолтой чансаа өндөр 8 бөхийг тодруулахад:

Аймгийн харцага У.Береке 4095 чансаагаар тэргүүлж,

Аймгийн начин Д.Аззаяа 3160 чансаагаар удаалж,

Аймгийн харцага Д.Пүрэвдорж 2955 чансаагаар гуравт,

Аймгийн харцага Н.Хүрэлсүх 2935 чансаагаар дөрөвт,

Аймгийн начин О.Батжаргал 2825 чансаагаар тавд,

Аймгийн харцага Э.Энх-Амгалан 2680 чансаагаар зургаад,

Аймгийн заан М.Даваасүрэн 2655 чансаагаар долоод,

Аймгийн харцага Г.Энхбилэг 2390 чансаагаар наймд тус тус шалгарч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)