Жастин Бибер дахиад л 17 настай охин сонирхож эхлэв

 

Саяхан 22 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Канадын дуучин Жастин Биберийг охид бүсгүйчүүдийн эрлэг гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй. 

Маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан тэрбээр дуучин Селена Гомезтой л хамгийн удаан хугацаанд үерхсэн нэгэн. Гэсэн ч, сээтэгнүүр зангаасаа үүдээд  хэд хэдэн удаа салж, нийлж явсаар өнгөрсөн онд бүр мөсөн салцгаасан юм. Тэгвэл Жастин саяхнаас 17 настай охинтой болзож эхэлсэн гэнэ. Охины нэрийг Синди Кимберли гэх бөгөөд загвар өмсөгч юм байна. Үндсэндээ гурван сарын өмнөөс л Жастин бүсгүй рүү сээтэгнэж эхэлжээ. 

Тэрбээр охины зурагны дор “Энэ хэн бэ” гэх зэргээр бичиж үлдээж, харин эдүгээ царайлаг халуухан бүсгүйн зураг бүр нь “Лайк” дарах болсон гэнэ. Тиймээс ч, Жастин Биберийн ээлжит  бүсгүй гэх зэргээр Синди охиныг барууны сайтуудад бичжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)