Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой компаниуд худалдан авалтынхаа талаар танилцуулна

 

           Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж, үүнийгээ дагаад манай улсын эдийн засаг, уул уурхайн салбар хямралтай байгаа билээ. Гэсэн хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ.  

 

    Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016   форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд 3-р сарын 25-нд  зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Оюутолгой,Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм. Тус форум нь ханган нийлүүлэгч нарт нээлттэй, үнэ төлбөргүйгээр оролцуулах юм.

 

Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд 77076999, 91911383,

http://minerandsupplier.infomine.mn/ сайтад хандан уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)