Аз жаргал

 

        Дэлхийн улс орнууд аз жаргалын өдрийг тэмдэглэх санаачлагыг санал нэгтэйгээр дэмжин 2012 оны 6-р сарын 28-ны өдрийн НҮБ-ын A/RES/66/281 тогтоолоор батлуулан жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг олон улсын аз жаргалын өдөр болгон дэлхий даяараа тэмдэглэх болсон. Аз жаргалын үзүүлэлтийн тайлан дүнг анх 2012 оны дөрөвдүгээр сард Бутаны Ерөнхий сайдаар удирдуулсан  НҮБ-ын аз жаргал, сайн сайхан байдлын өндөр түвшний уулзалтан дээр олон нийтийн хүртээл болгон дэлхий дахинд тайлагнасан юм.  Энэ өдрөөс эхлэн дэлхийн улс орнуудын нийгмийн дэвшил, хөгжил ба төрийн бодлогын төвд ард иргэдийн аз жаргалтай амьдралыг цогцлоон бүрдүүлэх асуудал тавигдах болсон.Аз жаргал, сайн сайхан гэдэг нь дэлхий нийтийн зорилго бөгөөд хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл юм.

 

НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Аз жаргал гэдэг нь дураар аашлах ч биш, тансаглал ч биш. Энэ нь хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүд төрөхөөсөө эдлэх ёстой эрх. Энийг хэн ч эдлүүлэхгүй байх учиргүй, хүн бүрд байх ёстой зүйл” гэж хэлсэн. Аз жаргал гэдэг нь хэн нэгэн өгдөг, олгодог зүйл биш, ерөөсөө хүн болж хорвоо дээр мэндэлсэн бол яс үндэс, гарал үүсэл, газар зүйн байршил, мэдлэг боловсрол, баян ядуу гэлтгүй тэгш хүртэх,эдлэх ёстой эрхийг улс орнууд өөрсдийн төрийн бодлогодоо суулга гэсэн үүднээс НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 17 долоон зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.“Баталгаатай, тогтвортой ирээдүйд Аз жаргал,  сайн сайхныг хүн төрөлхтөнд олгоно”гэж түүхэнд анх удаа сайн сайхныг НҮБ тогтвортой хөгжлийн хөтөлбөртөө оруулсан юм.

 

Иргэдийнх нь аз жаргалтай байдлаар нь судалгаа явуулж дэлхийн 157 орнуудыг жагсаан хамгийн аз жаргалтай иргэнтэй орныг тодруулдаг болсоор дөрөв дэх жилдээ орж байна. 2016 оны хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор Дани тодорч удаахаар Швейцар, Исланд,  Норвеги зэрэг орнууд орсон байна. Монгол улс нь уг судалгааны 101-т жагссан байна. Тэгэхлээр бид энэ дэлхий дээр зуун нэгт аз жаргалтай байнаа даа.Аз жаргалтай байдлыг индексээр тодорхойлдог ба үүнд нэг хүнд ногдох ДНБ, хүн амын дундаж наслалт,хүмүүсийн өгөөмөр байдал, нийгмийн дэмжлэг, эрх чөлөө, хээл хахууль гэсэн зургаан үзүүлэлтээр дүгнэдэга. Монгол улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 104-т, хүн амын дундаж наслалтаар 159-т, авилгалын индексээр 72-т, ажилгүйдлийн индексээр 102-т, эдийн засгийн эрх чөлөөний индексээр 100 дугаарт байна. Нийгмийн дэмжлэгийн талаар явуулсан “Хэрэв та ямар нэгэн аюултай болон хүнд байдалд орсон тохиолдолд танд хандах хамаатан садан, туслалцаа авах хүн байгаа юу” гэсэн асуулт, өөрийн амьдралын сонголт хийх эрх чөлөөт байдлын талаар явуулсан “Та өөрийн амьдралаа өөрийнхөө хүссэнээр сонгох эрх чөлөөндөө сэтгэл хангалуун байдаг уу, үгүй юу” гэсэн асуулт, өгөөмөр, хүнд тусч байдлын талаар “Өнгөрсөн сард та хүмүүнлэгийн үйлсэд мөнгө хандивласан уу”зэрэг асуултанд хагалтгүй дүн авсан байна. Энэ нь бие биендээ анхаарал халамж тавьдаг, харилцан хүндэтгэдэг, өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин монголчууд бидний өгөөмөр, бусдыг гэсэн “эзгүй хойгуур айл нүүж яваад хаалга мөргөчих вий” хэмээн цай чанаж тавиад, үүдээ сөхөөстэй үлдээгээд явдаг байсан ёс, заншил сайхан чанараа гээж байгааг харуулж байна. Монголын гуравхан сая ард түмэн бид аз жаргалтай байж чадаж байна уу? Бид аз жаргалтай байхын тулд өөрсдөө бас хичээцгээе.Аз жаргал гэдэг нь сонголт юм. Хүн аз жаргалтай байх зөвшөөрлөө хэнээс  ч авах учиргүй, аз жаргалтай байх нь ямар нэгэн дүрэм журамд ч захирагдах ёсгүй. Хүн бүр, иргэн бүр аз жаргалтай хангалуун байгаагийн чинээгээр улс орны жинхэнэ хөгжил нь харагдаж, төр нь үүргээ биелүүлж байгаагийн илрэл юм. Бид өөрсдөө аз жаргалтай байхыг нэн тэргүүнд эрхэмлэх ёстой. Төрөөсөө ч бид аз жаргалтай байхаа зарчимч байдлаар шаардах ёстой, эрхтэй. Төр гэдэг маань ард түмэн бидний дундаас гарсан, ард түмэн сонгосон бидний төлөөлөл юм. Хэн нэгэн аз жаргал өгнө гэж хүлээхээсээ илүү, ядаж дараахи хэдэн зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал аз жаргалтай байхад нэмэр болно хэмээн үзэж байна. Хүн болгон өөртөө арчаатай байж, эрүүл саруул байхыг эрхэмлэе, Монголынхоо үр хүүхдүүдийг хүний өөрийн гэж ялгалгүй хайрлаж, зөв үлгэр дуурааль болцгооё, сайн үйл хийхийг эрхэмлэж, сайн сайхныгзорьж, хөдөмөрлөж буй хүмүүсдээ урам дэм өгч сурцгаая, амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлган, хайрлан хамгаалцгаая, ямар хүндлэл, харьцааг бусдаас хүснэ яг л тийм хандлага, харьцаа, хүндэдлэлийг бусдад өгч сурцгаая. Аз жаргалын үндэс бол аливаа зүйлийг өөдрөг байдлаас харах оюун санааны чадвар юм. Аз жаргал нь гадна талаасаа ирдэггүй дотроосоо ундардаг зүйл, бид яг одоо бидэнд байгаа юмаа үнэлэх чадвартай байж, түүгээрээ бахархаж, хайрлаж, гамнаж байж, өөрсдөө аз жаргалынхаа төлөө тэмцэж аз жаргалын мөн чанарыг мэдэрнэ.Будда “нэг лаанаас мянган лааг асааж болно, тэгснээр тэр лааны хэмжээ багасахгүй, аз жаргалыг хувааснаар хэзээ ч багасдаггүй”гэж хэлсэн байдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Өнөөдрийн хэлэхийн аргагүй шударга бус байдал, хөнөөлтэй дайн дажин, хүмүүсийг үй олноор нь эх орон, газар нутгаас нь дайжин нүүхэд хүргэсэн нөхцөл, үгээгүй ядуурал, хүн өөрсдөө зовох юмаа өөрсдийн гараар хийсэн энэ нөхцөлд олон улсын аз жаргалын өдөр нь энх тайван, сайн сайхан байдал, баяр баясгаланг улс орнуудын хөгжлийн төвд тавьж, нэн тэргүүнд тавигдах асуудал, дэлхий нийтийн үйлс болгож байгаагаараа ач холбогдолтой юм” гэж хэлсэн байна. Тэрээр “Angry bird”-ийг НҮБ-ын Аз жаргалын элчээр томилж, тэр нь маргаашнаас бүх дэлхийгээр аз жаргалыг түгээхээр нисэн аялах гэж байна. Тэр шувуу их ууртай байна.  НҮБ албан ёсны логогоор хичнээн зовлонтой амьдралаар амьдарч байгаа ч чин сэтгэлийн инээдээр нүүр нь гэрэлтэж, нүд нь гялалзаж байгаа хоёр хөөрхөн дүрвэгч охины зургийг сонгосон. Аз жаргалтай байна гэдэг нь хүн гоё, тансаг, баян байхыг бас хэлэхгүй юм. Далай багш “төгсөшгүй, цаанаас өгөгдсөн аз жаргал гэж байдаггүй, байсан ч тэр нь билний хүсээд байгаа аз жаргал биш юм. Зарим хүмүүс аз жаргалыг өмчилж авсан эд хөрөнгөөрөө үнэлээд байдаг, энэ нь хэврэг байх нь олонтой. Жинхэнэ аз жаргал нь хүний өөрийн ёс суртахууны хандлага, зан байдалдээр тулггурладаг. Энэ нь гүн гүнзгий бөгөөд эргэн тойрны нөхцөл байдлаас үл хамаардаг” гэж хэлсэн байдаг. Аз жаргалтай байхын өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ бид өөрсдөө хийцгээе. Төр минь үүргээ биелүүлж ард иргэдээ “Хөлийг нь хөсөр, гарыг нь газар”тавиулж жаргуулна хэмээн Ард түмэн бид хүлээж, бас итгэж байна. 

 

 

МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ

 

 

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (21)

  • JvWLVHnaaVkYJTeqzl (46.161.9.32)

    2016-08-30

    EZOzkb dcumugtyfevx, [url=http://rebxeppldttg.com/]rebxeppldttg[/url], [link=http://qoxvhywtbxzp.com/]qoxvhywtbxzp[/link], http://gdvanrkcqcwg.com/

  • (124.158.125.9)

    2016-03-25

    MAH aa iim humuusiig devshuulj neree baastav daa

  • (124.158.125.9)

    2016-03-25

    Ene avgai *****. Songuul dohohoor genet garaad ireh um

  • та нарть (202.179.18.61)

    2016-03-22

    бидний ээж, эгч, хань ижлийн л адил эгэл эмэгтэй битгий тгэж бай

  • Zochin (59.153.115.212)

    2016-03-22

    Ardiin namiig Amgalan, Atarmaa, Tsolmon geh met zavhai yumnuud hamag ner hundiig ni unagah yumaa

  • Зочин (59.153.115.212)

    2016-03-22

    Ардын намыг Амгалан, Атармаа, Цолмон гэсэн завхай хүүхнүүд гутаах юмаа.

  • Zochin (103.26.195.252)

    2016-03-22

    Ene neg reklamnii Huuhen Odoo boliosoi. Songuuli duhuhuur l garaad irehiin. Ichih bulchirhai gej baina uu. Etsegiigee hariulaad Suuj baival taarna

  • (27.123.214.95)

    2016-03-22

    ardiin nam ner hynd jaahan usuhuur tsolmon uul uurhain said asan zorigt hoer garch ireed olnii dyrgyi hyrgeed hansh unagaad baina shyy.bolildoo

  • (103.26.194.220)

    2016-03-21

    101-т аз жаргалтай байнаа даа. 6 настай хүүхдийн зохион бичлэг үү

  • ззззз (202.70.36.182)

    2016-03-21

    яагаад байна аа

  • зочин (202.70.36.182)

    2016-03-21

    10 наснаасаа алтааз зүүж өслөө ,150 туфльтэй гэж соронзод ярилцлага өгөөд балайрдаг банзал хүүхэн нохойтойгоо америктаа байхгүй яах гэж ирсийн

  • Irgen (103.57.94.88)

    2016-03-21

    S Bayariin moilkoo oird yagaad neteer uzegdeh bolov. Aan neeree songuuliin jil biluu.

  • Irgen (103.57.94.88)

    2016-03-21

    S Bayariin moilkoo oird yagaad neteer uzegdeh bolov. Aan neeree songuuliin jil biluu.

  • (202.179.25.165)

    2016-03-21

    uhaalag daichin busgui shuu mongoliin emegteichuud bid bugd demjine

  • Zochin (103.229.121.139)

    2016-03-21

    Mundag emegtei MAN-iin emegteichuudees hol iluu shuu. Amjilt

  • Zochin (79.206.223.88)

    2016-03-21

    Yaasan tsarai muutai bas uhaan muutai yum ve dee.Hiisen hergiin bid martaagui ee.

  • Зочин (103.229.121.139)

    2016-03-21

    МАН-ын эмэгтэйчүүд дотроо нэг номер нь. Амжилт хүсье.

  • s. BAYAR (59.153.114.252)

    2016-03-21

    MEDRELIIN DEED MEDREL EMGEN BABA YAGAA BAYARIIN

  • (202.179.25.165)

    2016-03-21

    amjilt huseyee

  • Zochin (59.153.113.70)

    2016-03-21

    Bayarlalaa, bie biendee az jargal uram hairlaj surtsgaay, muulmaar doromjilmoor bga humuus ter ugee oortoo heltsgeeg,

  • зочин (43.242.242.183)

    2016-03-21

    ийм доктор таг чимээгуй хаана байгаа нь мэдэгдэхгуй байсан УИХ д засаг торд бас л хэрэгтэй хун байх нь дээ