Русселл Брэнд Кэти Перригээс салах өргөдлөө шүүхэд өгчээ

Русселл Брэнд өөрийн эхнэр, поп дуучин Кэти Перригээс салахаар шийдэж, шүүхэд өргөдлөө өгчээ.
Русселл Брэнд өөрийн эхнэр, поп дуучин Кэти Перригээс салахаар шийдэж, шүүхэд өргөдлөө өгчээ. Хамтын амьдрал зохиогоод жил гарангийн нүүрийг үзэж байсан хэдий ч, хосуудын хувьд үл ойлголцол их байгаа учраас ийнхүү тус шийдвэрт хүрсэн байна.
Русселл ийнхүү шийдвэрийг гаргасаныхаа хариуд дуучин Кэти Перригээс 20 сая фаундыг авах эрхтэй болж байгаа бөгөөд хосууд хуримаа хийхээсээ өв хөрөнгөө хэрхэн хувиарлах талаархи гэрээг үзэглээгүй учраас Калифорниагийн 50/50 хувиар хуваан авах хуулийн дагуу түүний нөхөр 36 настай инээдмийн жүжигчин Русселл өв хөрөнгийнх нь тал хувийг ийнхүү эзэмшихээр болж байгаа ажээ.
Брэнд өнгөрөгч баасан гарагт зул сарын баяраа тус тусдаа тэмдэглэсний дараа гэрлэлтээ цуцлах шийдвэр гаргаж, улмаар түүний өмгөөлөгч албан ёсоор  хүсэлт гаргаж, Лос Анжелосын шүүхэд өргөн барьсан байна. Тэрээр “Дэйли Мэйл” сонинд өгсөн ярилцлагандаа “Би сайн байгаа. Гэхдээ ирэх онд бүх зүйл сайхан болно гэж найдья” хэмээсэн байна.
Харин дуучин бүсгүй Кэти Перригийн хувьд гэрлэлтээ цуцлуулах болсон асуудлын талаар байр сууриа илэрхийлээгүй хэвээр байгаа ажээ.



UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)