Шуурхай: Эвслийн даргаар М.Энхболдыг, ТУЗ-ын даргаар Н.Энхбаярыг томилжээ

 

    Төрийн ордонд дөнгөж сая МАХН болон МАН-ын хамтарсан ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ажлын хэсгээс тус хоёр намыг 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Нэр дэвшигчдийн квот болон нэр дэвших асуудлыг өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзан үзэж байж шийдэхээр болсон гэнэ. Тодруулбал, 51:25 гэсэн зарчмаар нэр дэвшигчдээ хуваарьлах юм байна. Ийнхүү тус хоёр нам удтал хүлээлт үүсгэж байж 2016 оны сонгуульд нэг нам эвсэл болж оролцохоор тогтсон байна.

 

Харин эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ын даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

 

 

 

 Г.Лхагваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (183.81.169.23)

    2016-04-19

    negdeh ni zov, tevn bj uls ornoo avarch chadna. MAXN d enhbayar terguutei 5han gaigui bolovson huchin bii. MAN ch mundag bolovson huchintei

  • (202.179.27.209)

    2016-04-18

    Хүрэлбаатаар худалдагджээ.66:34- өөр тохирно гэдэг арай дэндэж,Энхбаяр хувийхаа өс хонзон, эрх ашгийн үүднээс хэнтэйч нэгдэж, хэнээсч урваж цөхидгүй итгэж үл болох “БИРД” болохыг мартаж үл болно. Муу мэдлэг боловсролгүй атгаг санаа өвөрлөсөн бухан бяруу М.Энхболд Намын даргаа өгсөн өс хонзонгоор С.Баяр,Сү.Батболд, Ц.Нямдорж, Хүрэлсүх,Занданшатар гээд МАН-ын оюуны хэлхээс болсон гол гол лидерүүдийг бүгдийг худалдчихжээ.Энэ бол МАН сөнөлөө гэсэн үг. Бодвол Ерөнхилөгчид дэвших тохироо байсан биз.

  • (112.72.12.23)

    2016-04-18

    Zuv odoo urd umnu ni aldaj buruu zuil hiij baisan buhnee zasaj eh oron ard tumniihee tuluu sain ajillahgui bol myanga negdeed hereggui en ornii maani ed bayalag tusgaar togthol buruu zamaar yavaad baina

  • Яаүши (59.153.87.33)

    2016-04-18

    Толгой гаруудаар удирдуулж дээ

  • (150.129.140.148)

    2016-04-18

    СОНГУУЛИАС ӨМНӨ ХУУЛИЙНХАН ШАЛГАВАЛ ХАМТАРЧ ЭСЭРГҮҮЦЭХ ЮМ УУ?