Шонхор шувууг нууцаар гадаадад гаргах асуудлаар тайлбар өгөхийг шаардлаа

 

      Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр Засгийн газарт шонхор шувууг гадаадад гаргах нууц тогтоолын талаар албан ёсны тайлбар өгөх шаардлага хүргүүллээ.

 

Үндэсний бахархалт шонхор шувууг нууцаар хил давуулан нууцаар наймаалсан тухай мэдээлэл цахим хуудсууд болон олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнтэй холбогдуулан уг шаардлагыг хүргүүлж байгаа аж.

 

Шаардлагад Засгийн газар 2015 онд Шонхор шувууг гадаадад гаргах зорилгоор удаа дараа тогтоол гаргасан эсэх, хэрэв гаргасан бол энэ тогтоолууд нь нууцийн зэрэглэлтэй байсан эсэх, тогтоолыг нууцлах ямар учир шалтгаан байсан тухай мэдээлэл өгөхийг шаарджээ. Мөн Шонхор шувууг гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглох тухай Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоол эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа эсэх, нийт хэдэн тооны шонхор шувууг гадаадад гаргахаар шийдвэрлэсэн, шонхор шувууны худалдаанаас хэдэн төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн мэдээллийг шаардав.

 

Хариуг энэ сарын 21-ны дотор бичгээр хүргүүлэх эсхүл сонин хэвлэлд нээлттэй нийтлэхийг шаардсан байна.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)