МАН-ын дарга М.Энхболд өнөөдрийн УИХ-ын чуулганыг даргалж байна

 

         Өнөөдрийн УИХ-ын чуулганыг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд даргалж байна.

 

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Ингэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэг асуудлыг нэмж хэлэлцүүлэх саналтай байгаагаа хэлэхэд УИХ-ын дэд дарга М.Энхболд “Санал болгох уг асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хурлаар яригдаагүй. Маргааш хуралдах даргын дэргэдэх зөвлөлд асуудлаа оруулж болно" гэсэн юм.

 

Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж, товын дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн хийж байна.

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • хуульч (202.9.40.135)

    2016-04-21

    ЭНЭ ХҮН ЯМАРЧ БАЙСАН НОЁН НУРУУТАЙ ХҮН САНАГДАДАГ ШҮҮ ???ЭНЭ БОЛ МИНИЙ БОДОЛ ???

  • мундаг (112.72.15.202)

    2016-04-21

    мундаг гишүүн шүү.ажлын амжилт.

  • дЭМБЭРЭЛ (178.20.55.18)

    2016-04-21

    энэ бид 2ийн толгой яг адилхан Бодоод бхад би энээс дээр юм бна МАХН нэгдвэл дэмжих бсын одоо зайл болсн МАНАН дотроо төөрөөд явж бна биз