Импортын 100 нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмжээ

 

       Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ. Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Тиймээс ч энэ удаад импортын 14 бүлгийн  28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.

 

Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ.

 

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг энэ оны ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.

 

-ГААЛИЙН АЛБАН ТАТВАР НЭМЭГДСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ-

Сүү, сүүн бүтээгдэхүүн

-Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий

-Өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог

-Өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү

-Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос

-Бяслаг, аарц

Хүнс, хүнсний ногооны бүтээгдэхүүн

-Шинэ эсхүл хөргөсөн төмс

-Шинэ эсхүл хөргөсөн улаан лооль

-Ногоон сонгино болон сонгины төрлийн бусад ногоо

-Бөөрөнхий байцаа

-Шар лууван

-Шар манжин

-Өргөст хэмх, давжаа өргөст хэмх

-Төмс

Барилгын зориулалттай бараа, бүтээгдэхүүн

-Хаалга, цонх

-Блокон хавтан, давхарлаж наасан хавтан, савхалсан хавтан

-Хаалга, хаалганы хүрээ мод, босго

-Бүх төрлийн хэвлэмэл хуанли

-Худалдааны зар сурталчилгааны материал болон барааны каталоги

-Эрдэс чулуун хөвөн

-Дамжлагын бөөний савлагааны зориулалттай их даацын уян шуудай

-Барилгын блок

-Силикат тоосго

-Зам талбайн бетонон хашлага, хавтан

-Барилгын ханын төмөр-бетон, бүтээц, хийц хэсэглэл

-Барилгын тааз, дээврийн төмөр бетон

-Бетон шат, гишгүр, замын бетон дэр

-Барилгын угсармал хийц, хэсэглэл

-Албан газрын зориуулалттай модон тавилга

-Гал тогоо, унтлагын өрөөний болон бусад модон тавилгууд

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

-Хонины савлаагүй сэмлэсэн ноосон ээрмэл

-Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй мал амьтны нарийн үс, самнасан ээрмэл

-Нэхмэлийн бусад материал

 

Дээр дурьдсан эдгээр бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хувиар нэмэгдүүлжээ. Ингэснээр бид хятад төмс ногоог өндөр үнээр худалдаж авах, эсвэл дотоодын төмс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаж авах гэсэн сонголттой болж байгаа аж. Бид дотоодын бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах нь манай улсын эдийн засагт эерэг нөлөөтэй юм. Тиймээс ч төрийн бодлогоор бид импортын бараа бүтээгдэхүүнийг орлох дотоодын бараа бүтээгдэхүүнээ худалдан авах нь дотоодын эдийн засагт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг албаныхан хэлж байлаа.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (94.215.79.49)

    2016-04-25

    Барилгын матералыг төрөл дээр татвар нэмдэг нь харин санаанд багтамгүй тэнэглэл байна даа.

  • (202.21.106.106)

    2016-04-24

    1,5 - 15% нэмэгдсэн шүү дээ

  • Зочин (202.21.106.106)

    2016-04-24

    1,5- 15% нэмэгдсэн бна лээ

  • ТЭНЭГ. (124.158.77.13)

    2016-04-24

    ТЭНЭГТЭЭД БАЙГААЧ, ХАРИН Ч ИНГЭЖ ОРУУЛЖ ИРСЭНЭЭР ТӨМС ХҮНСНИЙ НОГООНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ОДОО НОГОО ТАРЬДАГ ТЭНЭГҮҮД НЬ ХЯТАД ТӨМСНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭН ЮМ ЧИНЬ МОНГОЛ ТӨМСНИЙХӨӨ ҮНИЙГ УЛАМ НЭМЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВНА ДАА. ЭНЭ ТӨРД СУУЖ БАЙГАА ХЭДЭН ТЭНЭГҮҮДИЙГ ЯАЯ ДАА БАЙЗ. ЗААЗЛАХ ЮМСАН.

  • zolo (202.72.245.165)

    2016-04-23

    zuvuu zuv

  • зочин (202.72.245.46)

    2016-04-23

    зөв алхам ххйисэн байна , цаг үедээ тохрсон арга хэмжээг түргэн авч байх

  • Эдийн засагч (203.91.117.2)

    2016-04-23

    Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж буй мэт боловч татварыг хэт өндөр тогтоон, нэр төрлийг олон болговол нийт 3 сая ард иргэдэд өндөр үнээр бараа бүтээгдэхүүнийг шахаж амьжиргааг хүндрүүлэх талтайг анхаарах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгчид бүтээмж, бүтээгдэхүүний чанараа нэмэгдүүлж өрсөлдөх чадвартай болох нь чухал. Дэлхийн худалдааны байгууллагаас энэ шалтгаанаар дэмждэггүй. Аливаа асуудлыг олон талаас нь авч үзэх зөв.