Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)