Д.Дагвадорж “Алтан од” одон хүртэв

 

        Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

 

Энэ өдөр тэмцээнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зохион байгуулах хорооны дэд дарга С.Ламбаа, Зохион байгуулах хорооны гишүүн, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багуудын албаны дарга Эрдэнэтуяа нар үзэж сонирхлоо.

 

Зуны олимпийн “Рио -2016” наадмын дэлхийн сонгон шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж чөлөөт бөхийн спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ДБНХ-ноос МБЧХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг тус холбооны дээд шагнал болох “Алтан од” одон, МЧБХ-г “Тусгай шагнал”-аар шагнасныг ерөнхийлөгч Н.Лалович гардуулж баяр хүргэлээ. Бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ноос ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасныг дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин гардууллаа.

 

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 51 орны 142 бөх өрсөлдсөний дотор 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт грекийн бөх Мишель Цикованийг 10:0, хоёрдугаарт тойрогт унгарын бөх Атилла Смикийг 2:0, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Геннадий Кудиновичийг 3:1 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд, олимпийн эрхийн төлөө барилдаанд узбекийн бөх Магомед Идрисович Ибрагимовт 2:9 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ким Жае Кангийг 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан ч олимпийн эрхийн төлөө барилдаанд молдавын бөх Николай Чебанд 4:9 онооны харьцаагаар хожигджээ. Д.Хүдэрбулга бэлтгэлжилтийн байдлаасаа болсон уу, урагшаа давшиж барилдсангүй.

 

Ийнхүү манай 3 бөх нутгийнхаа дэвжээн дээр олимпийн эрхийн төлөө барилдаж ялагдсанд хөгжөөн дэмжигчид сэтгэл дундуур байлаа. Ялангуяа хэдэн долоо хоногийн турш цаг наргүй зүтгэсэн тэмцээний Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, МБЧХ-ны ажилтнууд, сайн дурынхан, үйлчилгээний, хамгаалалтын ажилтнууд, зочид буудлын ажилтнуудын хувьд ядахдаа ганц эрх авсан бол хамгийн том шагнал болох байлаа. Гэхдээ олимпийн 9 эрх аль хэдийнээ өвөртлөөд байгаа манай чөлөөт бөхийн тамирчид ирэх олимпод амжилттай оролцож олон медаль авна гэдэгт итгэж байна.

 

Энэ өдөр молдав, польш, туркийн эрэгтэй бөхчүүд олимпийн хошой эрх хүртэцгээлээ.

 

Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний жин тус бүрт эхний 3 байр эзлэсэн  бөхчүүд олимпийн наадамд барилдах эрх авлаа.

 

57 кг   1. Иван Гуяда, Ivan Guidea /Румын/

            2. Миржалал Хасан-Зада, Mirjalal Hasan-Zada /Азербайжан/

            3. Сандееп Томар, Sandeep Tomar /Энэтхэг/

            3. Андрей Яценко /Украин/

 

65 кг   1. Адам Батир, Adam Batirov /Бахрейн, Азийн аварга/

2. Зураб Иаковишвили, Zurabi Iakobishvili /Гүрж/

            3. Якуб Гор, Yakup Gor /Турк/    

3. Борислав Новачков, Borislav Novachkov /Болгар/

 

74 кг   1. Сонёр Демирташ, Soner Demirtash /Турк/

            2. Георги Иванов, Georgi Ivanov /Болгар/

            3. Евгений Недялка, Evgheni Nedealco /Молдав/

3. Олег Билоцерски /Украин/

 

86 кг   1. Ждан Михаил Тбору, Jden Michael Tbory /АНУ/

2. Педро Франсиско Севаллос Фуентэс, Pedro Francicko Ceballos

   Fuentes /Вэнэсуэль/

3. Збигнев Матеус Барановски /Польш/

            3. Фэнг Зханг /БНХАУ/

 

97 кг   1. Георгий Кетоев, Georgii Ketoev /Армян/

2. Магомед Идрисович Ибрагим, Magomed Idrisovitch Ibragimov

   /Узбек/

            3. Николай Чебан, Nicolai Ceban /Молдав/

            3. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний

                шигшээ багийн тамирчин, Ази тивийн аврага шалгаруулах

                тэмцээний алт, хошой хүрэл  медальт/

 

125 кг 1. Зиве Дэнг, Zhiwei Deng /БНХАУ/

2. Даниэль Лигети, Daniel Ligeti /Унгар/

             3. Роберт Баран, Robert Baran /Польш/

                        3. Любен Борисов Илиев /Болгар/

 

 

МЧБХ. Д.Өлгийсайхан

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)