Э.Сноуден АНУ руу буцаахгүй байхыг гуйжээ

 

        Норвегийн “PEN” клубээс 2016 оны “Үг хэлэх эрх чөлөө” шагналыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд олгохоор болсон билээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 18-нд Осло хотод хүрэлцэн очиж, шагналаа авах аж. Тухайн үед Норвегийн засгийн газар түүнийг АНУ руу албадан буцаахгүй байхыг гуйж, Норвегийн“Шотт” өмгөөллийн товчоонд хүсэлт гаргасныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эх сурвалжид мэдээлснээр, Норвеги улс Сноуденийг АНУ руу албадан буцаах хууль, эрх зүйн үндэслэлгүй гэжээ. Норвегийн хэвлэлийнхний мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар Норвегийн Засгийн газарт захидал илгээж, Сноуденыг Ослод очиход Вашингтон руу албадан буцаахыг шаарджээ. Харин Норвегийн засгийн газар энэхүү асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (66.87.83.128)

    2016-04-25

    Эх орноосоо урвасан хэргээр ял шийтгэл авах ёстой хүн дээ

  • Zochin (122.201.22.94)

    2016-04-25

    Urvagch hun gishgeh gazargui bolj , odoo yay gehev,urvana gedeg, ene nasaa eh oron geh yumgui baraj dee, manai urvagchdad ch iim huvi tavilan huleej baigaa gedgiig ***** mart!!!

  • бб (122.254.126.2)

    2016-04-25

    буцааж өгөөд хэдэн ногоон салгасан нь дээр байхоо, хихи

  • Сноуден (202.179.27.10)

    2016-04-25

    Америк чинь өнгө нь өөр Хойд Солонгос юм шиг ээ