Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөжээ

 

        Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өглөө цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Уг хэрэг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гарсан байна.

 

Тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн аж. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөсөн байна. 

 

Гэмт этгээд 29 настай Б гэгч байсан бөгөөд цагдаагийн аминд хүрсэн даруйдаа оргон зугтсан байна. Улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж, төвөөс тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтэнийг эрэн хайсны эцэст ууланд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ.

 

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, амиа алдсан алба хаагч цагдаагийн албанд ороод удаагүй, 1994 онд төрсөн, 22 настай Б гэх залуухан нэгэн байжээ. Цагдаагийн ерөнхий газраас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийнхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)