НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо
- 2016-04-25
- Нийгэм
- 0
Өчигдрийн НӨАТ-ын урамшууллын сугалаанд 20 сая төгрөг хожсон нэг азтан, 4 сая төгрөг тохирсон 10 баримт тодорлоо. Тохиролд дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох бүх баримт хамаарагдах юм.
Өчигдрийн тохирлоор 67808111 дугаар тодорсон бөгөөд
- 111 дугаараар төгссөн 7695 баримт 20 мянган төгрөг
- 8111 дугаараар төгссөн 765 баримт 100 мянган төгрөг
- 08111 дугаараар төгссөн 80 баримт 500 мянган төгрөг
- 808111 дугаараар төгссөн 10 баримт 4 сая төгрөг
- 7808111 дугаараар төгссөн 1 баримт 20 сая төгрөг тохирлоо.
Харин супер сугалаанд 58152005 дугаар гарсан ч азтан тодроогүй тул тавдугаар сарын 8-ны өдөр болох тохирлын шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 150 сая төгрөг болж байгаа ажээ.
Та тохирлоо ebarimt.mn сайтад нэвтрэн шалгана уу.
О.Түвшин
Сэтгэгдэл (0)