Эклер худалдан авахгүй байхыг анхаарууллаа

 

       Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 24-нд “эклер” идэж хордого туссан 32 хүн хандсан байна. Тиймээс эклер худалдан авч идэхгүй байхыг тус төвөөс анхаарууллаа.

 

Эдгээр иргэдээс  шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар 17 нь  хэвтэн эмчлүүлж, гурван хүний биеийн байдал хүндхэн байгаа аж. "Ньюсвийтфүүдс" ХХК-д үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчитнүүдэд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ.

 

ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллаж судалгааг үргэлжлүүлж байгаа аж.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)