Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

 

     “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн онд учир битүүлгээр амиа алдсан. Үүнтэй холбогдуулан “Гачуурт” ХХК-ийн босс Л.Чинбат олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулна” хэмээн мэдэгдсэн билээ. 

 

Тэгвэл Л.Чинбат Цензургүй багийн хийсэн "Биологч Лхагвасүмбэрэл агсны амь үрэгдсэн нууцын мөрөөр" нэвтрүүлгийг 5 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Тэрбээр Тост Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авсан нь эхний үр дүн хэмээн үзэж, талийгаач залуугийн амь үрэгдсэн нууцын сэдвийг орхихгүй байхыг Цензургүй багаас хүсчээ.

 

Харин үлдсэн таван сая төгрөгийг Т.Лхагвасүмбэрэл агсны нэрээр байгуулсан санд хандивласан байна.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • hd (49.0.186.122)

    2016-04-26

    zob mongol hvn uym daa amidrald ni az jargal amjilt bvteel sain saihniig hvsie

  • зочин (202.9.42.1)

    2016-04-26

    маш сайхан мэдээ байна баяр хүргэе ажил үйлс нь улам сайн сайхан байх болтугай амжилт хүсье

  • уншигч (77.218.224.251)

    2016-04-26

    сайхан сэтгэлтэй аргагуй л ардын дундаас тодорсон оорийн чадлаар баяжсан хал узэж халуун чулуу долоосон хуний зангараг гаргасан байна даа. Буян нь улам их дэлгэрэх болтугай.

  • (202.9.42.1)

    2016-04-25

    Баяр хүргэе,чи бол жинхэнэ эр хүмүүн.

  • новш (59.153.115.23)

    2016-04-25

    саяхан төрөөс мөнгө нэхээд явж байсан биз дэ