Бээжингийн кино наадам өндөрлөв

 

        Бээжингийн олон улсын VI кино наадам өнгөрсөн ням гаригт өндөрлөлөө. Наадмын ялагчаар Аргентины “La Patota” кино тодорсон ба гурван төрөлд шагнал авчээ. Жүжигчин Долорес Фонзи “La Patota” киногоороо тус наадмын шилдэг эмэгтэйн гол дүрийн жүжигчнээр тодорсон бол жүжигчин Лоуис Хофманн “Land of Mine” киноны дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр тодорсон байна. Харин шилдэг найруулагчийн шагналыг “The Ide-alist” киноны найруулагч Кристина Росендахл хүртжээ. Бээжингийн кино наадмын үеэр олон шинэ уран бүтээл нээлтээ хийсний нэг нь “Жангар” хүүхэлдэйн кино байв. “Жангар” туулиас сэдэвлэсэн уг бүтээл ирэх зургадугаар сард олны хүртээл болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)