ХӨСҮТ-д “YTM”, “Стандарт Ус” ХХК-ууд 11 сая 200 төгрөгийн хандив өглөө

 

        Өнөөдөр ХӨСҮТ-д “YTM” ХХК болон “Стандарт Ус” ХХК-ууд нийт 11 сая 200 мянган төгрөгийн 40 ширхэг virus washer (вирус устгагч)-ийн шүүлтүүрийг сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилгоор, мөн Улаанбурханы тархалтыг бууруулахад 5 ширхэг virus washer буюу агаар дахь вирус устгах төхөөрөмж хандив болгон өглөө.

 

Хандивыг “YTM” ХХК ерөнхийлөгч Д.Сэржбүдээ, “Стандарт Ус” ХХК ерөнхий захирал Б.Наранбаатар нар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хүлээлгэн өгөв.

 

 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “2011 онд энэхүү компаниуд Н1И1 вирусын халдварын тархалтын бууруулах зорилгоор 40 ширхэг агаар дахь вирусыг устгах төхөөрөмж хандивлаж байсныг онцлоод, сэхээн амьдруулах тасаг болон халдварын тасгууддаа агаар шүүгчээ тавьна гэдгээ хэлээд, өвчний хэт дэгдэлттэй байгаа энэ үед агаараар дамждаг нян вирусыг устгаж агаарыг цэвэршүүлэх нь нэн шаардлагатай байсныг дахин онцолж, компаний хамт олонд баярласан талархаснаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ”.

 

 

Тэгвэл хандив өгсөн “YTM” ХХК ерөнхийлөгч Д.Сэржбүдээ хэлэхдээ, “Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, сошиалаар  ХӨСҮТ нэлээд ачаалалтай ажиллаж, Улаанбурханы хэт дэгдэлттэй байгаа талаар яригдаж байна. Нөхцөл байдал хүнд байгааг мэдээд монголчууд нэгдэх ёстой гэсэн иргэнийхээ үүргийг гүйцэтгэж энэ хандивыг бид өгөхөд хүрлээ. Энэхүү төхөөрөмж бол нэг удаагийн хэрэглээ биш байнгын тогтмол агаарт байгаа бактери, вирусыг хэдхэн хормын дотор устгадаг тэр утгаараа амьсгалын замаар халдвар авах магадлалыг урьдчилан зогсоодгоороо давуу талтай юм. Ингээд бид цаашид та бүхэнтэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн аль болохоор японы сүүлийн үеийн технологийн манайд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр өөрсдийнхөө боломж бололцоогоор туслах болно” гэдгээ хэллээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.55.180.186)

    2016-04-27

    Saihan setgeltei zaluus bn. Nyamhyy dargad amjilt hysie. Munguu.

  • Зочин (122.201.21.40)

    2016-04-26

    Мундаг залуучууд байна. Ийм залуучууд л одоо яаг улс оронд маань хэрэгтэй байна даа.

  • zochin (43.228.129.250)

    2016-04-26

    sain uils delgereh boltugai