Эмч нар жагсаж тэмцсэний эцэст үр дүнд хүрэв

 

        Өчигдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтыг эсэргүүцэж тайван жагсаал хийв. Тэд удаан зогсож, хоолойгоо сөөтөл орилсоны эцэст ялалт байгуулав.

 

Учир нь тэд дээрх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах шаардлагатай, энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө хууль санаачлагч батлагчид болон салбар яам, холбогдох газрууд нь анхаарч үзэх ёстой гэдгээ эмч нар илэрхийлээд байсан юм. Тэгвэл эмч нарыг төлөөлж байгуулсан түр хорооныхон өчигдөр ЭМСЯ-ны төлөөлөгч нартай уулзсан юм.

 

Тэгвэл энэ асуудлаар яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа орой жиргэжээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч намайг дуудаж, эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрчлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина гэдгээ илэрхийлэв” гэж жиргээжээ.

 

Ийнхүү эмч нарын жагсаж тэмцсэний үр дүн гарч, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад буюу эмч нарт “халтай” тусгагдсан хуулийн зүйл заалтыг өөрчилж, эмч нарын саналыг авах нь тодорхой болжээ.

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.92.254)

    2016-04-27

    Очиж очиж Лам баагаас асуугаад байхдаа яах ав дээ. Таарсан таар шуудайнууд

  • (103.57.92.254)

    2016-04-27

    Ламбаа хөгшин зөнөг мал пизда ямарч мэдлэг боловсролгүй байж дугуй сууж чадахгүй юум аа