Д.Тамара эмээгийн оролцсон “80 саяын уналт” нэвтрүүлэг өнөөдөр гарна

 

     Өнгөрсөн хоёрдугаар сард фейсбүүкт Эрдэнэ Цолмон хаягтай залуу 78 настай эмээгээ “Боловсрол суваг” телевизийн “50 саяын уналт” нэвтрүүлэг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, олон нийтээс тусламж хүссэн.

 

Түүний эмээ насаараа хөдөө мал малласан нэгэн бөгөөд зав л гарвал уран зохиолын ном уншиж, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэж, үгийн сүлжээ бөглөдөг аж. Тиймээс эмээгийнхээ хүслийг биелүүлж “50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцохын тулд хэрэглэгчдээс тус  нэвтрүүлгийн хамт олныг хартал шэйр хийхийг гуйсан юм. Үүний дүнд 9800 гаруй хүн шэйр хийсний ачаар эмээгийн хүсэл биелэхээр болсон билээ.

 

“Боловсрол суваг” телевизийнхэн Д.Тамара эмээгийн хүсэлтийг хүлээн авч, нэвтрүүлэгтээ оролцуулахаар болсон. Гэхдээ тэднийг “50 саяын уналт” нэвтрүүлгийн шинэчлэл “80 саяын уналт” нэртэй болж, анхны дугаартаа оролцуулжээ.

 

Энэхүү нэвтрүүлгийг энэ сарын 27-нд буюу өнөөдөр “Боловсрол суваг” телевизээр гарах юм.

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)