Ардчилсан хувьсгалын дараа төрсөн 91 залуу МАН-д элслээ

        Нийслэлийн намын байгууллага байгуулагдсаны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэж, Нийслэлийн МАН-ын хороо иргэддээ ажлаа тайлагналаа. Энэ үеэр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор Нийслэлийн МАН-ын хороог шагнав. Ардчилсан хувьсгалын гэрч болж төрсөн 91 залуу Монголын Ардын намын гишүүнээр элслээ. Өвөө эмээ, аав ээжийнхээ итгэж, зүтгэж, сонгож ирсэн намд залгамж болон батлах өвөртөлж байгаа залуучуудад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар баяр хүргэж, амжилт хүслээ.

 

 

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “Нийслэлийн МАН үүсч байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь Нийслэлийн МАН-ын өсөлт, хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр, цогц байдлаар гэтлэн давах, улмаар оршин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий боллоо. Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удирдан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хотыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэнэ” гэв.

 

 

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй. Улаанбаатар хот 1778 онд дөрвөн уулын дунд хүн чулууны хотгорт бууриа засч байсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдсөн, хэдий хугацаанд хэр зэрэг бүтээх байгуулалт хийсэн, хэн тэр үед удирдаж байсан, хэн иргэдээ эрүүл болгож байсан, хэн иргэдээ бичиг үсэгтэй болгож байсан, хэн Ази-Европын хосолмол хөгжилтэй орчин үеийн хотыг бий болгож байсан гэдгийг ярих юм бол нийслэлийн МАН-ын хороо гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Улаанбаатар хот өнөөдрийн төрх 1920 оны эхэн үеэс 1940, 1960, 1980 оны бүтээн байгуулалтын үеийн бүтээн байгуулалттай холбоотой. Тэгж Азийн цагаан дагина гэж нэрлэгдэх нэг сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг болсон. Энд Улаанбаатар хотыг бүтээн байгуулсан, гардан зохион байгуулсан хүндтэй ахмадууд ирсэн байна. Намын анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа ахмадууддаа 91 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Нийслэлийн намын байгууллага үүсэн байгууллагдсанаасаа хойш Улаанбаатар хотын төр, засгийн байгууллагуудыг удирдаж ирсэн. 2012 онд бид энэ эрх, үүргээ алдаж сөрөг хүчний байр сууринд дөрвөн жил ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бүтээн байгуулсан ажлууд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ хугацаанд эрх баригчдын олгосон газар дээр орон сууц ашиглалтад орж, айл орсон нэг ч тохиолдол байхгүй. Эрх баригчид гэр хорооллыг дахин төлөвлөж, амины орон сууцтай болгоно гэж хэт их амласан. Хийсэн зүйл огт байхгүй. 2000 оны эхэн үед Дэлхийн банкны 0.75 хувийн хүүтэй зээл авч, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын ус түгээх байрыг цэвэр усны шугамд холбож, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлыг бид эхлүүлсэн. Зүй нь тэр ус түгээх байрнаас иргэдийн хашаа руу цэвэр усны шугам, айлын хашаанаас бохирын шугам татах ажлыг хийх ёстой байсан. Гэвч амласнаас хийсэн зүйл алга аа, тэд. Мөнхбаяр дарга Дамбадаржаад гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг жинхэнэ утгаар нь жишээлж, эхлүүлсэн” гэв.

 

Д.УЛААН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ард түмэнд (202.5.196.170)

    2016-05-04

    энэ ирээдүйгээ хохироож халамж амласан хүний хийсэн ажлыг харлуулж муулахаар гаргуун сүүлийн 18 жил дангаараа 8 жил хамтарсан засаг байгуулж байсан нам яг юу хийсэн бэ. шударгаар үнэнээ хэлж чадах уу. уул уурхай олон улсын зах зээл өндөр мөнгө байхад юм хийгээгүй байж одоо дэлхий нийтээр эдийн засаг уналттай үед бүр чадахгүй биз дээ.яаж худлаа улаахгүйгээр ярьж чадаж байнаа.энэ 4 жил жаахан юм хийх гэж үзсэн. даан ч сөрөг пиар хийж ажил нь явсангүй. гэхдээ ард түмний сонголт л мэдэж дээ. би аль нэг нам гишүүн биш гэхдээ өнгөрсөн 4 жил ажил жаахан хийсэн гэж үзэж байгаа. эдиин засаг хүндамьдрал хүнд байнаа. гэхдээ сэргэнээ одоо удахгүй. дэлхий дээр зэсийн үнэ өсөж эхэллээ эдийн засаг сэргэнээ ард түмэн жаахан тэвчээртэй хүлээ.

  • erdenebileg (202.21.106.129)

    2016-05-03

    Mongoliin tuuh gedeg nom bii tuuniig sain sudalj namaa songooroi.Alban tushaalaas umnu eh oron chuhal shuu zaluusaa.

  • залуу ирээдүй (202.179.31.122)

    2016-05-02

    ямар намд элсэх нь чухал биш гол нь ирээдүйн амьдралын итгэл үнэмшил чухал намд элсэж байгаа байдлыг харахаар 80-90 хувь ажил албан тушаалтай болох зорилго байгаа болохоош биш жинхэнэ үзэл байдал өөрийн хүрээлэн буй нийгэм, хүний эрх , эрх чөлөө, ялангуяа өөрийн сонголтоор хөдөлмөр эрхлэн түүндээ бахаралтай байхаас биш халамж нийгмийн хамгаалал хүсч аль болох бэлэнчлэх сэтгэлгээнээс холдохгүй бол болохгүй байна аа. Энэ үзэл санаа нь өөрөө иргэдийг хүлцэнгүй төрийн царай харсан халамж бэлэнчлэх сэтгэлгээ хүссэн өөрийгөө аваад явах чадвараа шинээр санаачлах сэтгэлгээгүй болгож өөрийн гэсэн зорилго тэмжүүлэл чөлөөт өрсөлдөөн гээч хөгжлийн зөв гарцыг хаана шүү залуучуудаа ТА НАРЫН өмнө мэдлэг чадварт сууриласан өөрийнгөө аваад явах чөлөөт хөдөлмөрийн зах зээл л хүлээж байгаа шүү, Үүнийг сайн ойлгох хэрэгтэй, НАМУУДЫН МӨРИЙН хөтөлбөрүүдийг сайн судлаараа

  • алсыг харагч (202.179.31.122)

    2016-05-02

    бодоод байсан чинь олонхийг бүрэн бүрдүүлж бодлого бүрэн хэрэгжүүлэх боломж олгоогүй юм байна шүү эвсэл нэрийн дор гацаа хийх, ажилд саад болох оролдлогоих явагдсан байна шүү. Иргэдээ халамжаар биш ажил орлогооо олох эрх чөлөөтэй үйлдвэржилт,баялаг бүтээгчийн дэмжсэн бодлогын намыг сонгоно гэвэл ардчилсан нам л байна. Муу хэлж болноо алдаа байгаа гэхдээ ухаан сууж, хөдөлмөр үйлдвэрлэлд хүнээ сургаж хөгжүүлэх алсын бодлого нь хамгийн чухал шүү