БНАСАУ Хөдөлмөрийн намын их хурлаа зарлажээ

 

        Умард Солонгосын Хөдөлмөрийн намын VII их хурал ирэх сарын 6-нд эхлэхээр болжээ. Энэ талаар “Ренхап” агентлаг Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээс иш татан мэдээлжээ. Уг мэдээнд “Ким Ир Сен болон Ким Жон Илийн үзэл зарчимд тулгуурлан хүндэт нөхөр Ким Жон Уныг намын их хурлын төлөөлөгчөөр сон гох шийдвэр гаргалаа. Намын их хурлаар чухам ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна” гэсэн байна. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын хур-лаар төлөөлөгчид улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн болон Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээний нөхцөлд эдийн засгийн асуудлыг шийдэхэд гол анхаарлаа хандуулах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Түүнчлэн намын албан тушаалтнуудад халаа сэлгээ хийж магадгүй аж. Намын их хуралд гадаад улс орнуудын намын төлөөлөгчид оролцох эсэх нь мөн тодорхойгүй байна. Энэ удаагийн их хурал нь Хөдөлмөрийн намын 1980 оноос хойш анх удаа зохион байгуулж буй хурал юм. 1980 онд намын их хурал болсон бөгөөд Ким Ир Сен хүү Ким Жон Илээ албан ёсны залгамжлагчаар зарлахын тулд зарлан хуралдуулж байв. Харин ирэх сард болох хурлын тухай Японы “Kиодо” агентлаг Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээллийг иш татан уламжилжээ. Ингэхдээ “Цэцэглэн хөгжиж буй социалист улс орныг цогцлоон байгуулах” зорилгоор Хөдөлмөрийн намын VII их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг тус намын Улс төрийн товчоо гаргасныг онцлон тэмдэглэжээ. Мөн Хөдөлмөрийн намын их хурал дөрвөн өдөр үргэлжлэх юм байна. Тус хурлаар намын Төв хорооны үйл ажиллагааг дүгнэн, ирээдүйн хэтийн бодлогыг батлахаас гадна Ерөнхий нарын бичгийн даргаа сонгох ажээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)