М.Энхболд: Монголыг аврах төв штабаа байгууллаа

 

        Энэ оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийн албан ёсны хүсэлтийг СЕХ хүлээн авч байна. Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой.

 

Өнөөдөр МАН-ын удирдлагууд СЕХ-нд очиж, 2016 оны сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө өглөө.

 

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Бидний материалыг хүлээн аван хянаж, сонгуульд оролцох эрхийг маань хуулийн дагуу олгож өгнө гэж найдаж байна. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийг Сонгуулийн болон бусдад хуулиудад заасны дагуу шударга, сайн зохион байгуулж, улс төрийн хүчнүүдийг, бие даагчдыг адил тэнцүү  нөхцөлд өрсөлдүүлэх, үүссэн асуудалд шударгаар хандаж, Монгол төрийг эмхлэн байгуулахад та бүхнийг анхаарал тавин ажиллана гэдэгт МАН найдаж байна” гэв.

 

Сонгуулийн ерөнхий хороо  энэ бямба, ням гарагт ажиллаж, намуудын мөрийн хөтөлбөрийг хянах юм байна. Уг ажлын дараа буюу ирэх долоо хоногоос намуудад батламж гардуулах аж.

 

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан. Нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөрийг боловсруулж, СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу бид сонгуульд ялалт байгуулж, иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас хөнгөлөн, эдийн засгийн хямрал, төр засгийн дампуурлыг  арилгана. Хүчирхэг Монгол орныг цогцлоох зорилтыг бид хамтдаа хэрэгжүүлнэ. Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монголыг аврах төв штабаа өчигдөр гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж баталсан. Намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй штабыг байгуулсан” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

О.Заяа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • chutgur (202.126.91.98)

    2016-04-29

    Ed nar bidniig bur teneg gej boddog yum bhdaa,ta nariig tamiin haalgan deer svh bariad,erlegiin ilch bolood ugtanadaa bi ugtana daa bi

  • СОД (203.194.114.129)

    2016-04-28

    манай дарга нар өнгөлөг харагдаж байна аа

  • Paah (202.9.41.217)

    2016-04-28

    Paaah. Hulgaich nar soliorch ugch bna shuu. Ta nar togs shig goyod altan gurgaldai shig duulaad ch nemergui dee

  • Иргэн (180.235.180.95)

    2016-04-28

    Мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй тавихгүй бол олон түмэн итгэхгүй л боолов уу

  • za (103.229.121.233)

    2016-04-28

    зөв шүү ямар нэгэн юм хийх хэрэгтэй.

  • Zochin (150.129.143.143)

    2016-04-28

    KKK. M. Enxboldiig Ulaanbaatariin gazriig zarj xalaaslaj xotiig mine duusgaj baixad ene shtabiid baiguulj baix mine yalaadaa Xaramsaj bna

  • zochin (103.9.90.195)

    2016-04-28

    Mongolig avrah hutulbur genee.Yag l MAN. MAHN 2-oor avruulj haragdaach.80-90 jild ta narin hiij buteej amjaagui zuiliig ta narin avch taraasan zeeliig tulj baragduulangaa hiij. buteen bosgoj ba.Hun bur uuriin gesen undsen hurungutei. bair baishintai. mal suregtei. mashin unaatai. heleh yarih hevlen niitleh. gadaad dotoodod zorchih. biznes erhleh erh chuluutei bolloo. Odoo yu heregtei gej.Bukh zuiliig zasag turuus shaarddag belenchleh setgelgeenii ue duussan.Odoo ezen hicheevel zaya hicheene gej zah zeeliin zarchmaar amidarna.

  • Mgl (118.244.254.71)

    2016-04-28

    KKKK ED NARAAR ABARUULAHIIM GENUU ? MAN- garuud 3- TER BUM $ TARAASAN " NUGELTEN". TEGEED 1- SH UILDEBER BARIAGUI , YUCH HIIGEEGUI. HIISELELIIG TAMIIN HOT BOLOGCHOOD ABARHIIM GEJ JUJEGEE TABIHIIM GENE.... KKKKKKK

  • дорж (203.169.48.142)

    2016-04-28

    одоо ман-ыг сонгохоос өөр ямар ч сонголт алга ан намд өгсөн хайран итгэл санал

  • Ard irged (76.21.141.71)

    2016-04-28

    MAN n arai bolovson huchin saitai yum daa,Amjilt husye.Mon ene sorog yum bichij bgaa buhel buten bag ajillaj baigaag anhaaraldaa avah uu!!

  • MAN (202.179.31.126)

    2016-04-28

    Odoonii MAN ii Darga nar bol bvgd Luivarchiddoo

  • irgen (202.179.31.126)

    2016-04-28

    urid ni avarch baixgvi yugaa xiij bsiin gantsxan uul uurxaigaas xaraat bolgoj yavsan ni xen bileedee ta nariin taraasan 21myanga chin odoo gai ni garch bn

  • irgen (202.179.31.126)

    2016-04-28

    urid ni avarch baixgvi yugaa xiij bsiin gantsxan uul uurxaigaas xaraat bolgoj yavsan ni xen bileedee ta nariin taraasan 21myanga chin odoo gai ni garch bn

  • Зочин (202.5.196.97)

    2016-04-28

    АН- эрх барихаараа улсыг сүйрүүлчих юмаа. 21 тэрбум долларын өрийг ард түмэн л 23-30 жил ядууран байж төлөх болло доо.

  • Иргэн (202.5.196.97)

    2016-04-28

    Аврахгүй бол болохоо болилоо шүү.

  • Иргэн (45.117.34.6)

    2016-04-28

    Өнөөгийн нөхцөлд МАН шиг тулхтай, боловсон хүчний нөөцтэй улс төрийн хүчин Монголд байхгүй байна.

  • Зочин (202.179.27.91)

    2016-04-28

    Одоо эх орноо аврах, тусгаар тогтнолоо бататгах, эдийн засгийн алуурчдыг төрөөс зайлуулах цаг үе нэгт болсон. Иймд бид хамтдаа зөв соголт хийж,дэмжихийг уриалж байна.