Улаанбаатар хотын удирдлагыг улстөрчид манлайлж, мэргэжлийн мэргэшсэн баг хэрэгжүүлнэ

 

        Эрхэм хүндэт нийслэл чүүд ээ, МАН-ын гишүүд, дэмжиг чид ээ.

 

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 91 жилийн ой тохиож байна. Та бүхэндээ ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа МАН-ын төв байгууллагын хороо, үүр, хэсгийг нийслэл хүрээ, хө дөө орон нутагт байгуулах ажлын хүрээнд Засгийн газрын, Дотоод яамны, Сангийн яамны, Цэргийн яамны, Шүүх яамны, Гадаад яамны гэсэн намын зургаан анги байгуулсан нь хотын намын хорооны үндэс болсон байна. Хотын на мын хорооны гишүүдийн анх дугаар хурал 1925 оны дөрөвдүгээр сард хуралдаж намын хорооны гишүүд, дарга тэргүүлэгчдээ сонгожээ.

 

Тэртээ 1925 онд Улаанбаатар хотын намын хороог үүсгэн байгуулсан мөчлөг ирж яваа цагийн өнгийг дуудсан хаврын улиралтай давхацсан нь улс орныхоо төлөө цохилох зүрхтэй, халуун сэтгэлтэй, алсын хараа тай, ухаан бодол тэгширсэн эх орончдын хүсэл зо ригийн шийдэл, бодит илрэл байжээ. Шинээр байгуулсан хо тын намын хороо намын эгнээг өргөтгөх, тэдний боловсрол мэдлэгийг дээшлүү лэх, гишүүд болон хо тын иргэдийн дунд намын бодлогыг сурталчилж, тайлбарлан таниулах соён гэгээ рүүлэх ажлыг үндсэн зорилтоо болгож намын үүр хороодыг бэхжүүлэн, гишүү дийн улс төрийн бо ловсролыг дээшлүүлэхэд гол лон анхаарч ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ нам, эвлэлийн гишүүдийн орол цоотойгоор хүрээний хур хогийг цэвэрлэх, ариун цэвэр сахих журмыг боловс руулах, хотын доторх гүүрүүдийг өргөтгөн, засан сэлбэх, усны суваг шуудуу татах, хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг санаачлан хийжээ.

 

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын намын хороо байгуулагдсан цагаасаа эхлэн намын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт гишүүд, дэмжигчдийг идэвхтэй татан орол цуулах ажлыг үр дүнтэй манлайлан зохион байгуулж ирсэн байна. 1931 оноос Хотын хөгжлийн бүхий л асуудал хотын намын хорооны анхаарлын төвд байсан төдийгүй олон улсын тогтворгүй байдал, дайн байлдааны эсрэг хандсан таниулга хийхийн зэрэгцээ Зөвлөлтийн улаан армийн ялалтыг тайлбарлан та ниулах, хотын иргэдийн дунд Оросын ард түмэнд бүхий л аргаар туслах ажлыг удирдан зохион байгуулж, “Бүхнийг фронтод” гэсэн уриаг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. 1945 онд тусгаар тогтнолын санал асуулгад хотын хөдөлмөрчдийн оролцоо чухал үүрэгтэй байсан тул санал авах комиссын даргаар хотын Намын хорооны дарга Сосорбарамыг томилон, хот дотор 34 газар, хотоос гарах гурван зам дээр гарын үсэг зуруулах байр, цэг ажиллуулж, 20784 хүн бүртгэлтэй байснаас 24864 хүний дунд Тусгаар тогтнолын төлөө гарын үсэг зуруулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. Үүнээс үзвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад Улаанбаатар хотын намын хороо онцгойлон идэвхтэй оролцсон нь түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Хотын намын хороо 1960–аад оны эхэн үе хүртэл нийгмийн хөгжлийн асуудалд манлайлан оролцож байсан бол социализмын бүтээн байгуулалтын үед хотын бүтээн байгуулалт хөгжлийг удир дан зохион байгуулах үүрэг хү-лээж, Улаанбаатар хотыг эсгийн хотоос орчин үеийн хот болгож сүндэрлүүлсэн.

 

Нийслэл хот маань “Азийн цагаан дагина” гэж бахархалтайгаар нэрлэгдэх болсон нь Улаанбаатар хотын намын байгууллага, түүний мянга мянган гишүүдийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг цохон тэмдэглэхэд бахархалтай байна. 1980-аад оны дунд үеэс Зөвлөлт Холбоот Улс болон социалист нөхөрлөлийн улс орнуудад өөрч лөн байгуулалтын үзэл санаа дэлгэрч намыг шинэчлэх ажлыг намын бүх шатны байгууллагад эрчимжүүлэх намын гишүүдийн санал санаачлагыг Намын Төв Хороонд хүргүүлж, Бага, Бүгд хурлуудаараа хотын намын хорооны өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийг хийжээ. Энэ нь Улаанбаатар хотын намын байгууллага өөрчлөлт ши нэч лэлийг соргогоор мэдэрч, ман лайлан оролцож, өөрөөсөө эхлэн хэрэгжүүлж чадсаны нотолгоо юм.

 

1990-2012 онд нийслэлийн МАН-ын байгууллага Улаанбаатар хотыг хөгжүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөр, эх орон ард түмнийхээ үйл хэрэгт чин үнэнч, олон түмэндээ нэр хүндтэй, төв шударга, улс төрийн ноён нуруу сайтай шилдэг гишүүдээ дэвшүүлэн олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэн ажилласнаар сонгуульд олонх болж, нийслэлийн засаг захиргааны удирдлагыг мэргэжлийн, мэргэшсэн багаар хэрэгжүүлж ирсэн. Мон гол Улсад бүх ний тийн, чөлөөт, ард чилсан долоон удаа гийн сонгууль явагд санаас зургаад удаад нь сонгогчид нийс лэлийн МАН-д итгэл үзүүлж, дэмжсэн бай на. Харин 2012-2016 онд орон нутгийн сон гуулийн дүн, Нийс лэлийн МАН-ын байгууллагад нийслэ лийн Засаг захиргааны удирдлагыг хэрэгжүү лэх боломж олгоогүй хэдий ч өөрт байгаа мэдлэг туршлагаа тул гуур болгон, чадварлаг сөрөг хүчин байж, засаглалын ал даа оноог дэнсэлж, нийг мийн сайн сайхан байдлыг бий болгох бодлогын үндсийг хадгалан ажилласан байна.

 

Иймд Та бидний туулж ирсэн 91 жил бол Монгол Улсын улс төрийн ууган хүчин МАН-ын бүтэц доторх хамгийн том байгууллага болох нийслэлийн МАН-ын хорооны үүсэл хөгжил, төлөвшил шинэчлэлийн он жилүүд, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэвшил хөгжил, сорилт сургамжийн он жилүүд байсан гэдгийг цохон тэмдэглэж байна. Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн 91 жилд улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, нийслэл хотоо бүтээн байгуулж, хөгжүүлэн цэцэглүүлж, хүн ардын сайн сайхан байдлыг бий болгон, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан, ардчилал зах зээлийн шилжилтийг амжилттай даван туулахад түүхэн үүрэг гүйцэтгэжээ. 2012 оны УИХ, орон нутгийн сонгуулиас хойш МАН амаргүй бөгөөд хүнд сорилт бүхий нөхцөлд ажиллаж байна. УИХ, НИТХ-д олонхийг бүрдүүлж буй Ардчилсан нам хуулиас гадуур авирлаж, Ардын намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн хүний нөөцийг хомроголон халах, ард түмнээс өгөгдсөн мандатыг булаан авах УИХ, орон нутгийн хурлын гишүүн, төлөөлөгчдийг урвуулан татах, Засаг даргыг хууль бусаар томилох, Ардын Намынхан авилгачид гэсэн кампанит ажил өрнүүлэн баривчлах, цагдан хорих, амь насыг нь бусниулах, намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчин дарамтлах, санхүүгийн хувьд доройтуулах, мэдээллийн дарангуйлал тогтоон, болж бүтэхгүй бүхнээ Ардын Нам, өмнөх Засгийн газарт түлхэж, бүтээн байгуулсан бүхнийг үгүйсгэн, бүгдийг анх удаа шинээр хийж байгаа мэтээр сурталчилсаар ирлээ.

 

Сүүлийн дөрвөн жилд эрх баригчдын явуулсан алдаатай бод-логын уршгаар Ази тивд гайхагдаж байсан Монголын эдийн засаг тэг зааж, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хумигдсаар байна.

 

Үйлдвэрлэл, худалдаа, эдийн засгийг эрчим жүүлж, хөрөнгө оруулалтыг таатай нөхцлөөр бүрдүүлэн, дотоод нөөц бололцоогоо ашиглахын оронд “Чингис”, “Самурай”, “Дим Сам”, Хөгжлийн банкны бонд зэрэг богино хугацаатай, өндөр хүүтэй зээл, бонд гаргаж Монгол Улсын түүхэнд анх удаа22.4 тэрбум төгрөгийн өр тавьж, улс орон, хүн ардаа өрийн дарамтад орууллаа. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ажилгүй, орлогогүй иргэд олширч, ядуурал нэмэгдэн, нийгмийн тэгш бус байдал газар авлаа. Эрх баригчид хууль тогтоох үйл ажиллагаанд хүч түрэх, дураар авирлах, эрхээ хэтрүүлэх замаар Үндсэн хуулиар баталгаажсан тө-рийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүйсгэн, үйл ажиллагааны хяналт тэнцвэрийг алдагдуулан, засаглалын хямралаас Үндсэн хуулийн хямралд хүргэх нөхцөлийг бүрдүүллээ. Ийм үед МАН, нийслэлийн намын хороо УИХ, орон нутгийн сонгуульд оролцох гэж байна. Сонгогчдод бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг даван туулж, ард түмнээ ажилтай орлоготой, өр зээлгүй, айдас хүйдэсгүй бол гох бодлогыг МАН манлайлан хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж найдаж байна. Энэ бол бидний ирэх 90 жилийн шинэ зорилт, үүрэг хариуцлага мөн. Саяхан болж өнгөрсөн нийслэлийн МАН-ын хорооныIII хуралдаанаар 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох Мөрийн хө төлбөрийг баталсан.

 

Энэхүү мө рийн хөтөлбөр нь алсыг харж, дундыг ширгээж, ойрыг хийхээр тө-лөвлөгджээ. Хотын хөгжлийг хоосон мө рөөдөл, сэтгэл хөдлөл, өрөөсгөл таа маглалд хөтлөгдсөн, өнгөцхөн цэцгийн мандал, өөдөсхөн хо гийн уут, өндөр үнэтэй уулзвар зэргээр төсөөлдөг цаг аль эрт үеэ өнгөрөөжээ. Хотыг улс төрчид манлайлж, хотоо мэддэг, мэдэрдэг, хариуцлагатай, туршлагатай, тулх тай мэргэжлийн баг удирддаг юм байна гэдэг түүх үгүйлэгдсээр байна. Орчин үед хотын хөгжлийн асуудлыг Хот судлалын шинжлэх ухаанд суурилсан даацтай үзэл баримтлалыг үндэс болгож, далайцтай том зургаар харж, давхар давхар нарийн хэмжүүрээр хэмжиж, бодлого чиглэлээ тодорхойлдог болжээ. Хот өөрийн онол, зүй тогтол, загварын дагуу хөгждөг болохыг олон орны хөгжлийн туршлага харуулж байна.

 

Хотын хөгжил нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц гэж миний бие үздэг. Хотын хөгжлийн тухай ярихдаа бид хүнээ дээдлэх үзэлд суурилсан орчин үеийн хотын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Энэ бол Аз жаргалтай хотын үзэл баримтлал юм. Аз жаргалтай хотын үзэл ба-римтлалыг хэрэгжүүлэх арга, үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хотын хөгжлийн; хүний хөгжлийн; эрүүл, аюулгүй байдлын; засаглалын индексийг тооцох зэргээр тогтвортой хөгжлийн асуудалтай холбогдсон юм. Манай хотын иргэдийг тав тух-тай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангаж, сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломжийг бүрдүүлэхэд энэхүү мөрийн хөтөлбөрийн үзэл санаа чиглэгдсэн юм.

 

Бид нийслэлийг эдийн засгийн болон засаглалын хямралаас гаргаж, өсөлтийг бий болгоно. Үүний тулд Ажлын байр бий болгож, амьжиргааны түвшинг дээшлүүлэн хамгаалж, Нийслэлийн эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлж, Санхүү, бизнес хөрөнгө оруулалт, хотыг бүрдүүлэгч салбаруудын хөгжлийг түргэтгэж, Нийслэл хотын байршил, суурьшлын зохицуулалтыг зөв хангаж, Орон сууцны бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Үүнийг тунгалаг, шударга, шуур хай, мэргэжлийн баг хэрэгжүүлнэ.

 

Өөрөөр хэлбэл нийслэл хотыг мэргэжлийн, мэргэшсэн тогтвортой, тууштай удирдлагын баг цаашид авч явах болно. Энэ баг нь үйл ажиллагаагаа төсвийн үр ашиг гүй зардлыг хязгаарлан, хэмнэлтийн горимд шилжин, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, нэгд мэл байдлыг хангах, төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдыг ур чадвараар нь сонгон ажиллуулах, иргэдэд бүх талын мэдээлэл хүргэж, оролцоог нь хангаж ажиллана. Ингэж ажилласнаар бид, нийслэл хот доорхи үр дүнд хүрсэн байна: 1.Нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлнэ. 2.Хотын хөгжлийн талаар багц хууль, дүрэм батлуулж эрх зүйн орчин сайжирна.

 

Нийслэлийн намын байгуулага байгуулагдсаны 91 жилийн ой өчигдөр тохиов. Ойг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэж, Нийслэлийн МАН-ын хороо иргэддээ ажлаа тайлагнасан юм. Энэ үеэр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор Нийслэлийн МАН-ын хороог шагнав. Ардчилсан хувьсгалын гэрч болж төрсөн91 залуу Монголын Ардын намын гишүүнээр элслээ. Өвөө эмээ, аав ээжийнхээ итгэж, зүтгэж, сонгож ирсэн намд залгамж болон батлах өвөртөлж байгаа залуучуудад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, намын Ерөнхий на-рийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар баяр хүргэж, амжилт хүслээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ёслолын ажиллагааг нээлээ. Тэрбээр, “Нийслэлийн МАН үүсч байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Улаанбаатар хотын хөгжил, их бү тээн байгуулалт нь Нийс-лэлийн МАН-ын өсөлт, хөг жилтэй салшгүй холбоотой.

 

Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр цогц байдлаар гэтлэн давах, улмаар ор шин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөх цөлийг бүрдүүлэх шаард лага бий боллоо. Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удир дан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хо тыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэнэ” гэв.

 

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй. Улаанбаатар хот1778 онд дөрвөн уулын дунд хүн чулууны хотгорт бууриа засч байсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдсөн, хэдий хугацаанд хэр зэрэг бүтээх байгуулалт хийсэн, хэн тэр үед удирдаж байсан, хэн иргэдээ эрүүл болгож байсан, хэн иргэдээ бичиг үсэгтэй болгож байсан, хэн Ази-Европын хосолмол хөг-жилтэй орчин үеийн хотыг бий болгож байсан гэдгийг ярих юм бол нийслэлийн МАН-ын хороо гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэнэ гэдэгтэй бүрэн итгэлтэй байна. Улаанбаатар хот өнөөдрийн төрх 1920 оны эхэн үеэс1940, 1960, 1980 оны бүтээн байгуулалтын үеийн бүтээн байгуулалттай холбоотой. Азийн цагаан дагина гэж нэрлэгдэх нэг сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг болсон. Энд Улаанбаатар хотыг бүтээн байгуулсан, гардан зохион байгуулсан хүндтэй ахмадууд ирсэн байна. Намын анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа ахмадууддаа91 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Нийслэлийн намын байгууллага үүсэн байгууллагдсанаасаа хойш Улаанбаатар хотын төр, засгийн байгууллагуудыг удирдаж ирсэн. 2012 онд бид энэ эрх, үүргээ алдаж сөрөг хүчний байр сууринд дөрвөн жил ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бү-тээн байгуулсан ажлууд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ хугацаанд эрх ба-ригчдын олгосон газар дээр орон сууц ашиглалтад орж, айл орсон нэг ч тохиолдол байхгүй. Эрх баригчид гэр хорооллыг дахин төлөвлөж, амины орон сууцтай болгоно гэж хэт их амласан. Хийсэн зүйл огт байхгүй. 2000 оны эхэн үед Дэлхийн банкны 0.75 хувийн хүүтэй зээл авч, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын ус түгээх байрыг цэвэр усны шугамд холбож, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлыг бид эхлүүлсэн. Зүй нь тэр ус түгээх байрнаас иргэдийн хашаа руу цэвэр усны шугам, айлын хашаанаас бохирын шугам татах ажлыг хийх ёстой байсан. Гэвч амласнаас хийсэн зүйл алга аа, тэд. Г.Мөнхбаяр дарга Дамбадаржаад гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг жинхэнэ утгаар нь жишээлж, эхлүүлсэн” гэв. 3.Нэг өрх нэг орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, Аэро Улаанбаатар шинэ хот, дагуул хот, дэд төвүүдтэй болсон байна. 4.Гэр хорооллын өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. 5.Гэр хорооллын өрхийн ха-лаалтыг хуримтуулсан дулаан, ха лаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар хөрсний бохирдлыг буу руулж, Утаагүй хот-2020 төслийг хэ рэгжүүлж эхэлсэн байна. 6.Гэр хорооллын дахин төлөвлөл-тийн эрх зүйн зохицуулалтыг бүрэн хангаж, хохирсон газар өмчлөгчийн эрхийг хамгаалах арга хэмжээг авсан байна. 7.Давхар зам, олон түвшний огтолцол бүхий зам, газар доорх болон дээрх зогсоол барьж, гарааш зогсоолыг нэмэгдүүлж, бөглөрөлгүй хот, бухимдалгүй нийслэл болно. 8.Хотын цэвэр ус, дэд бүтцийн хангамж сайжирсан байна. 9.Эдийн засгийн болон за саг ла лын хямралыг зогсоож, өсөл тийг хангаж, өрийн дарамтаас анги жирсан байна.

 

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ. МАН-ын гишүүд, дэмжигчид ээ.

 

УИХ, нийслэлийн ИТХ-ын сон-гууль болгоход63 хоног үлдлээ. Та бидэнд улс орны нийтлэг эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол, нийслэл хотын хөгжил цэцэглэлт, хүн ардын сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахаас өөр арга зам алга. Манай намд улс орноо хүнд байдлаас гаргаж байсан түүхэн туршлага, сургамж бий. Ултай үндэстэй бодлого, хөтөлбөр бий, мэргэшсэн, хариуцлагатай, чад вартай хүний нөөц бий, ард иргэд тэйгээ хамтарч ажилладаг итгэл зүтгэл бий. Эв нэгдэлтэй, чиглэсэн зорил готой, чин эрмэлзэлтэй байж, цу цалтгүй зүтгэвээс улс орноо өрөөс, эдийн засгаа хямралаас, иргэдээ ядуурлаас, төрөө дампуурлаас аварч чадна.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • v (103.9.90.130)

    2016-04-28

    mundag udirdagch hun shuu sain bag sain habm olon tsugluulsan bna lee ene udaa niisleld ylnaa demjinee MAN- IIG

  • Mgl (118.244.254.71)

    2016-04-28

    BATUULIIN BAGIIN HIISEN BUTEESENIIG HOROLOJ, MUULAHAAS UUR YUCH HIIGEEGUI IIM SUGENUUDIIG NIISELELIIN ARD BID SONGOHGUI EE... BUU GORIDOO. MEDEEJ BATUULIIN BAGIIG " BUTENEER" NE SONGOJ HOTODOO ULAM IHIIG BUTEELGEHIIM SHU.

  • (103.229.121.212)

    2016-04-28

    иргэдийг нар хардаг чөлөөтэй гишгэх газартай болгох хэрэгтэй.