ХҮН-ын удирдлагууд бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ

 

     УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших субьектуудыг албан ёсоор бүртгэж эхэллээ. Одоогийн байдлаар МАН УИХ-ын сонгуульд оролцох материалаа албан ёсоор Сонгуулийн Ерөнхий Хороонд өгөөд байна.

 

Мөн энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид олноор өрсөлдөнө. "Гал Үндэстэн" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, дуучин М.Нарантуяа, "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний залуус, зураач Л.Өнөрчимэг, хуульч М.Ичинноров, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар өрсөлдөх сураг байгаа.

 

Тэгвэл нэг сонирхолтой зүйл болж буй нь ХҮН-ын дарга С.Боргил, ЕНБДарга асан Т.Доржханд, Төв хорооны гишүүн Ө.Мөнхбат нар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн явдал юм.  

Өөрөөр хэлбэл, ХҮН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гарч болзошгүй гэж тэд үзсэн бололтой.

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ӨАХ Ð¥ (183.81.171.135)

    2016-04-29

    НЭР ДЭВШИХ НҮҮР БАЙХГҮЙ БОЛСОН ХУУРАМЧ ДИПЛОМНООС БОЛООД ТЭГЭЭД Ч ХЭЛЭХ ЮМ НЬ ДУУССАН БОЛТОЙ, ОДОО ЯАЖ ЭВТЭЙХЭН АЖИЛ ОЛООД ҮЛДЭХ ВЭ Л ГЭЖ БОДОЖ БАЙГАА ӨӨР АРГА БАЙХГҮЙ БОЛСООН БОСОО ГАМБАА ХЭВТЭЭД ӨГСӨН ХЭХЭХЭ