Хүнсний манлай үйлдвэр ”Талх Чихэр” ХК “ТОП 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

 

           Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг “ТОП 100 аж ахуйн нэгж” – ээр Хүнсний Манлай Үйлдвэр “Талх Чихэр” ХК “ТОП 100 аж ахуйн нэгж”-ээр 6 дахь жилдээ шалгарлаа.

 

 

            “Талх Чихэр” ХК-ийн хамт олон өнгөрөгч 2015 онд олон шинэ, шинэлэг ажлуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж хэрэглэгчиддээ бэлэг барьснаас онцгойлон дурьдахад, Монгол Улсын гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн салбарт анх удаа ISO9001 Чанарын Удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэглэгчиддээ найдвартай, чанартай, эрүүл хүнсийг олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэн хүргэх болсон билээ.

 

Мөн бид зөвхөн монголынхоо шимт хөрсөн дээр ургуулсан улаан буудай, үр тариаг ашиглан жинхэнэ эх орны үйлдвэр “МИЛЛ ХАУС” ХХК-д боловсруулагдсан цавуулаг чанар өндөртэй гурилыг манай компанийн үйлдвэрлэдэг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн болох Ард түмний хүнс “Атар” талх, хэрэглэгчдийн өдөр тутмын салшгүй брэнд болж чадсан “Мишээл” талх, та бидний эрүүл мэндийн манаанд үргэлж зогсох “Ургац” хөх тариан талх зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан хэрэглэгч та бүхэндээ зориулан өдөр бүр “ЭХ ОРНЫ ХҮНС” – ийг үйлдвэрлэн хүргэсээр байна.

 

 

 

 

 

 

 

 

Эцэст нь бидний хөгжил дэвшил, ололт амжилттай үргэлж хамт байдаг хэрэглэгч, харилцагч нартаа зориулан салбартаа анх удаа ISO9001 Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж чадсан туршлага дээрээ суурилан олон улсын “HACCP” тогтолцоог үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх ажлыг эхлээд байгааг дуулгахад таатай байна.

            Эх орны үйлдвэрийн – Эх орны хүнс хэрэглэгч – Эх орны минь эрхэм хэрэглэгч танд баярлалаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)