Сонсдог болон брайль ном хэрэглэгчдэдээ очлоо

 

     Өнөөдөр Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн DAISY/дэйзи/ болон брайль номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд боллоо.

 

Нээлтийн ёслол нь Марракешийн гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY сонсох хэлбэрээр болон брайл ном, бүтээлийг хүлээлгэн өгөх, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хэвлэн нийтэлсэн бүтээлийн ач холбогдлыг сурталчлан таниулах үйл ажиллагаа гэж болно.

 

Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд унших эрэлт хэрэгцээ нь хязгаарлагдмал учраас Улаанбаатар хотын төв номын сан уншигчдын хүсэл сонирхлын судалгааг үндэслэж 2004 онд “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим”, 2010 онд олон улсын стандартад нийцсэн сонсдог ном бүтээх “Дэйзи” студи байгуулж ажиллаж байна.

 

Өнгөрсөн хугацаанд тус студид 128 нэрийн ном бүтээснээс 2015 онд Монгол Улс Марракешийн гэрээнд нэгдсэн учраас БСШУЯ-ны дэмжлэгээр 50 нь өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн гар дээр очиход бэлэн болжээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)