“Мишээл экспо”-д үл хөдлөх хөрөнгийн биржийг төвлөрүүллээ

 

        Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр дахь салбарыг Хан-Уул дүүргийн II хороо, “Мишээл экспо” төвийн “Мишээл” барилгын их дэлгүүрт туршилтаар ажиллуулж эхэлжээ. Тус нэгдсэн төв нь үйлчилгээний болон өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсэг зэрэг танхимтай юм байна. Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа аж. Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. “Мишээл” барилгын их дэлгүүрт дэлхийн топ болон дунд төвшний брэндийн барилгын материалын албан ёсны дистербьютер, диллер, үндэсний топ үйлдвэрлэгчдээс бүрдсэн нийт 120 гаруй шоу рүүм болон орон сууц, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн төв бирж ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, “Мишээл” барилгын их дэлгүүрийн албан ёсны нээлтийг ирэх сарын 2-нд хийх аж.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)