JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

 

        1991 онд Япон улсад зохион байгуулагдсан Дэлхийн JCI-ийн чуулга уулзалтад Монгол, Куба улсуудыг анх удаа урьж оролцуулсан нь 25 жилийн түүхэн замналын түүчээ болж залуусын урам зориг, эрч хүч энэ давалгаанд төвөггүй нэгдэж чадсан юм. Дэлхийн хэмжээний энэ байгууллагын салбарыг Монголд нээхдээ залууст илүү ойлгомжтой байлгах зорилгоор "Залуу үе танхим" гэж нэрлэж байсан гэдэг. Аливаа зүйлд хөрвөх, дасан зохицох чадвар сайтай Монгол залуус 1995 онд Англи улсад болсон JCI байгууллагын 51 дэх удаагийн чуулганаар JCI Монгол байгууллагаа жинхэнэ гишүүнээр элсүүлж чадсан юм.

 

JCI МОНГОЛ байгууллага нь нийгэмд эeрэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох, залуучуудын манлайлах чадварыг хөгжүүлэх, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, ажил хэрэгч, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх зорилготой. Зорилгоо биелүүлж чадвал Монгол Улсынхаа болон хүн төрөлхтөний ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үздэг.

 

JCI МОНГОЛ байгууллага нь

 

• Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
• Гишүүддээ чиглэсэн сургалт уулзалтууд болон гишүүдийг бүхий л талаар хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах
• Жил бүр чуулган зохион байгуулж хийсэн ажлаа дүгнэж, дараа жилийн удирдлагын багийг сонгох зэрэгт анхаардаг.

 

JCI Монгол байгууллага нь Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотуудад нийт 13 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. JCI Монгол байгууллага нь 700 гаруй гишүүн, 140 гаруй сенатортай.

 

Эгнээнээсээ шилдэг удирдагч, манлайлагчдыг төрүүлж чадсан үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн оны Үндэсний Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрх зүйн eрѳнхий зѳвлѳх, Санхүүч болон Сургалт, төсөл хөтөлбөр, нийгмийн хариуцлага, бизнесийн хамтын ажиллагаа гэх зэрэг 12 хорооны захирлууд багтана.

 

Дэлхийн JCI байгууллагаас 2014-2018 он хүртэл баталсан стратеги төлөвлөлтийн хүрээнд JCI Монгол байгууллага мөн дараах байдлаар ажиллах хүрээллээ тогтоон ажиллаж байна.

 

IMPACT – JCI Монгол байгууллага нийгэмд байнгын тогтвортой нөлөөллийг бий болгоход дэмжин ажиллана. JCI байгууллагын гишүүд нь Идэвхтэй Иргэний хувьд нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар орон нутаг, бүс, дэлхийн хэмжээнд тогтвортой эерэг нөлөөллийг бий болгоно.

 

MOTIVATE – JCI Монгол байгууллага нь гишүүдээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт хийх урам зоригтой залуусын түүчээ нь байх болно. Гишүүдэд чиглэсэн сургалт, Active Citizenship Framework-ийн хүрээнд эерэг өөрчлөлтийг хийх боломж олгох салбар байгууллагууддаа бодлогын болон үйл ажиллагааны төвшинд илүү дэмжин ажиллана.

 

INVEST – JCI Монгол байгууллага урт хугацаанд тогтвортой нөлөөлөл бий болгох төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж JCI байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжинэ. Бид зөвхөн өөрийн гишүүдэд түшиглэх бус, бусад төрлийн боломжийг ашиглах, Corporate partner уудтай хамтран ажиллах замаар санхүүгийн эх үүсвэр бий болгож ажиллана.

 

COLLABORATE – JCI Монгол байгууллага нь төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай нийгэмд эерэг өөрчлөлт авчрах үндсэн зорилтын хүрээнд бүхий л түвшинд хамтран ажиллах болно. Хамтын ажиллагаа болон нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн бодлогоор зохион байгуулж уялдуулах, эдгээр хөтөлбөрүүдийг нийтэд зөв мэдээллээр хүргэх нь Үндэсний байгууллагын хийхээр бодож буй ажлуудын нэг юм.

 

CONNECT – Бид шинэ технологийн боломжуудыг ашиглан бүх төвшинд харилцаа холбоог бий болгож, Active Citizen Framework-ийн хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдээ дэмжин ажилладаг. Орон нутгаас дамжин бүс, дэлхийн хэмжээнд харилцан ажиллах боломжийг салбар байгууллагууд болон гишүүдэд олгоно. Бид олон улсын төвшинд сургагч багш нарыг төрүүлэн гаргах, Twinning буюу Sistership арга хэмжээг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг олон улсын төвшинд гаргах зорилгыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.212.117.15)

    2016-04-30

    Барууны тэжээвэр гөлөг, эх орноо арилжигсад уу

  • энэ Ò¯Ò¯ (103.212.117.15)

    2016-04-30

    Барууны тэжээвэр гөлөг, эх орноо арилжигсад уу