Монгол, Хятадын хилийн боомтууд ням гарагт амарна

 

        “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 1-ний өдөр амарч, тавдугаар сарын 2-ны өдөр цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

 

Харин Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ.  

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)