Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр

 

        Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг юм. Түүнчлэн эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, шийтгэхээс илүүтэй эвээр харьцаж хүмүүжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг. Энэ жилийн тухайд, Хүүхдийн төлөө үндэсний газар болон холбогдох бусад байгууллагууд “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлцгээе, хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагт хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)