Macbook шинэ өнгөтэй боллоо

 

        “Apple” компани шинэ загварын MacBook Pro зөөврийн компьютероо ирэх сарын 13-нд гаргахаар болжээ. Уг бүтээгдэхүүнээ өнгөрсөн сард танилцуулна хэмээн зарласан ч үйлдвэрлэлийн шалт гаанаас хойшилуулсан аж. Өмнөх загваруудаасаа илүү нимгэн, өнгөлгөөрөө Mac Book онцлогтой юм. Iphone 6 загварт шинээр орж ирсэн Rose Gold өнгийг энэ компьютерт оруулснаар хэрэглэгчдэд, ялан гуяа эмэгтэйчүүдийн дунд эрэлттэй байна гэж үзэж байна. MacBook өмнөх загваруудаас цэнэг барилт, мэдээлэл боловсруулалт, дүрслэх чадвараараа сайжирсан байна. Мөн арван цаг интернэтэд орж, 11 цаг видео үзэхэд цэнэг хангалттай хүрэх болсон гэнэ. 1.1 GHz Intel Core m3 процессор, 256 GB багтаамжтай нь 1,299 ам.доллар. 512 GB багтаамжтай 1.2 GHz Intel Core m5 процессортой нь 1599 ам.доллар байх гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)