Туслагч роботыг суурилуулна

 

        Японы “Hitachi” компани шинэ загварын EMIEW3 туслагч роботоо танилцууллаа. Андройд үйлдлийн системтэй уг робот нь цагт зургаан км хүртэл хурдалдаг, 15 кг жинтэй аж. Робот нь дөрвөн хэлээр ойлгож, хариулт өгдөг. Орчны мэдээллийг боловсруулах камер болон микрофонтой. Асууж буй хүний хэлийг автоматоор танин өөрөө хэлээ сольдог юм байна. Төөрсөн бол зам асууж, утас хаяг лавлан, Япон орны тухай хүссэн мэдээллээ асуух боломжтой гэнэ. Эхний ээлжинд нисэх онгоцны буудал, эмнэлэг, автобусны буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газар уг роботыг суурилуулах аж. Роботыг арван жилийн өмнөөс туршиж эхэлсэн бөгөөд2018 онд зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

 

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)