Амлалтаас амлалтын хооронд ард түмэн л туйлджээ

-САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАРИГДСАНГҮЙ, БОССОНГҮЙ, БҮТСЭНГҮЙ-

 

 

        Цаг хугацааг ухрааж болохгүй ч эргэж санах боломжтой. Улс төрийн намууд 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд бүртгүүлж буй энэ цагт 2012 оны зарим үйл явдлыг нэхэн санъя. Тэр үед эрх баригч АН-ынхан ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь “Эдийн засгийн хувьсгал” гэж зарлаж байлаа. Бүр “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж тунхаглаж байсан цаг л даа. Гэвч тэдний амалсан биелсэн үү, бидний амьдрал дээрдсэн үү гэж асуух цаг болжээ.

 

2012 оны амлалтаас 2016 оны амлалтын хооронд Монголд юу өөрчлөгдөв. Өсөлттэй байсан эдийн засаг унаж, түүхий эдийн ханш буурч, иргэдийн амьжиргаа дордлоо. Иймэрхүү уруудсан, унасан жишээ захаас аваад бишгүй олон байна. Бас өсч байгаа зүйлс ч бас бий. Тухайлбал ам.долларын ханш өслөө, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, гадаад өрийн хэмжээ өслөө. Энэ бол сайн үзүүлэлт биш. Ард түмэнд амлаж байснаа биелүүлсэн бол өнөөдөр эдийн засаг ингэтлээ унахгүй, иргэдийн амьдрал ийм болтлоо дордохгүй байх байв. Цөөхөн жишээгээр тэд юу амлаж байсныг сануулж, тэр нь хэрэгжсэн үү гэдгийг асуумаар байна.

 

Ардчилсан намын “Монгол хүн – 2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж амалсан зүйл бол эдийн засгийн хувьсгал. Үйлдвэрлэл барьж, нэмүү өртөг шингээж, түүхий эдээ боловсруулж дэлхийн зах зээлд гаргахыг “Эдийн засгийн хувьсгал” гэсэн гуравхан үгээр тэд томъёолж байсан юм. Үүндээ хүрэхийн тулд үйлдвэрлэлийн паркууд байгуулна гэсэн амлалтыг ард түмэнд өгч байлаа. Өчнөөн олон зуун жишиг үйлдвэрээс гадна Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн нь тэдний гол амлалт юм.

 

Цаасан дээр хэдэн янзын макет хийсэн Сайншандын аж үйлдвэрийн парк амьдрал дээр “Мянгуужингийн үлгэр” шиг болсныг бүгд л мэдэж байгаа. Тэнд жилд хагас сая тонн кокс боловсруулах үйлдвэр боссонгүй. 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр ч баригдсангүй. Жил бүр 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэр боломжтой зэс хайлуулах үйлдвэрийн сураг ч гарсангүй. Энэ мэтчилэн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, 600-800 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, Сайншандын төмөр зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа ч бий болсонгүй. Ердөө л боссонгүй, бүтсэнгүй, баригдсангүй. Бүхэлд нь дүгнэвэл улсаараа өрөнд орсныг л эдийн засгийн хувьсгал гэхгүй юм бол “Эдийн засгийн хувьсгал”-аа тэд хийж чадсангүй.

Сайншандын аж үйлдвэрийн парк бол АН-ын 2012 онд өгч байсан хэдэн зуун амлалтын зөвхөн нэг нь. Үүн шиг үйлдвэр босгоно гэсэн амлалт өчнөөн байгаа ч олигтой хэрэгжсэн зүйлс үнэндээ алга. Ийм жишээг цааш үргэлжлүүлье.

 

“Монгол хүн – 2020” хөтөлбөрт “Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна” гэж тусгагджээ. Гэвч бодит амьдрал дээр нүүрсний ордуудаа ашиглан нэг ч цахилгаан станц барьсангүй. Нөгөө аж үйлдвэрийн парк байгуулж, 600-800 мВт-ын эрчим хүчний цахилгаан станц байгуулах ёстой Дорноговь аймагт нь л гэхэд XXI зуун гарчихаад байхад найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хоёр сум байна.

 

Тэдний хэрэгжээгүй амлалт энэ мэт цааш үргэлжилнэ. Жишээлбэл “Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. “Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулна” гэж амалж байлаа. Гэвч мөрийн хөтөлбөрт туссан энэ зорилт бас л хэрэгжсэнгүй, бүтсэнгүй, боссонгүй.

 

Энэ мэтээр АН-ынхан нэг амлалтаас нөгөө амлалтын хооронд юу ч хийсэнгүй. Харин ч өмнөхөө биелүүлээгүй байж өшөө олныг нэмж амалсаар л байна. Үр дүн даанч гарсангүй. Мөрийн хөтөлбөр нь ердөө л мөрөөдлийн жагсаалт болон хувирчээ.

 

Б.ИРМҮҮН

Эх сурвалж: Шуурхай.мн

http://www.shuurhai.mn/113283

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.179.31.122)

    2016-05-02

    бодоод байсан чинь олонхийг бүрэн бүрдүүлж бодлого бүрэн хэрэгжүүлэх боломж олгоогүй юм байна шүү эвсэл нэрийн дор гацаа хийх, ажилд саад болох оролдлогоих явагдсан байна шүү. Иргэдээ халамжаар биш ажил орлогооо олох эрх чөлөөтэй үйлдвэржилт,баялаг бүтээгчийн дэмжсэн бодлогын намыг сонгоно гэвэл ардчилсан нам л байна. Муу хэлж болноо алдаа байгаа гэхдээ ухаан сууж, хөдөлмөр үйлдвэрлэлд хүнээ сургаж хөгжүүлэх алсын бодлого нь хамгийн чухал шүү

  • 222 (202.179.31.122)

    2016-05-02

    Ардчилсан намд дийлэнх олонхийн боломж олгож 53 суудал өгөөөд үзмээр байна Засаглах хугацаандаа бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгоогүйгээ иргэд сайн мэдэж байгаа Жишээ нь 2000 онд МАХН-д 72 суудал өгдөг шиг Ардчилсан намд 53 суудал өгөөд 4 жил болоход хувийн хэвшил үйлдвэржилтэнд сууриласан иргэн бүр халамжийн бодлогоор хуурдагах биш ажил хэрэгч байдлаар амьдрах сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой

  • Улс тор судлаач (103.26.194.46)

    2016-05-02

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хуралыг ИРГЭДИЙН ТОЛООЛОГЧДИЙН УНДЭСНИЙ ИХ ХУРАЛ гэх ч юм уу яаж ч нэрлэж болно л доо. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

  • СОНГОГЧ (103.212.119.198)

    2016-05-02

    СҮҮЛИЙН ХОРИОД ЖИЛ ХАМГИЙН ИХ АМЛАЛТ ӨГЧ АРД ТҮМНИЙГ ТУЙЛДУУЛАХЫН СУУРИЙГ ТАВЬСАН ХҮЧИН БОЛ МАН. АН ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ДЭЛХИЙН БОЛОН ДОТООДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ САНХҮҮ БЭРХ БАЙСАН Ч МАШ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ. МАН УЛДАЖ ХОЙШ ЧАНГААХ ГАЦААХААС ӨӨР ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ.