Өнөөдөр Мотоспорт үүсч хөгжсөний 61 жилийн ой тохиолоо

 

           Өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-нд Монгол Улсад Мотоспорт үүсч хөгжсөний түүхт 61 жилийн ой тохиож байна.

 

Өнгөрсөн 60 гаруй жилд энэ спортын төрөл манай оронд маш эрчимтэй хөгжиж үе үеийн олон шилдэг тамирчин, багш дасгалжуулагчдыг төрүүлсэн юм. Өдгөө мотоспортын Монгол Улсын гавьяат тамирчин 3, Төрийн дээд одонгоор 14, ОУХМ цолтон 33, спортын мастер цолтой 130 гаруй тамирчин бий. 

 

Мотоспортын тамирчдаас Ази тивийн аварга цолтон болон мөнгө, хүрэл медальтнууд, Цагдаагийн ДАШТ-ий мөнгөн медальтан тамирчныг төрүүлсэн гэдгээрээ олон улсын хэмжээнд танигдсан билээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)