Жендэрийн тэгш байдлыг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

 

      Монгол Улсын Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр Туушин зочид буудлын соёмбо танхимд зохион байгууллаа.

 

Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь “Жендэрийн тэгш эрхийг хангах талаар авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, дөрвөн үндсэн тайлан, илтгэлд тусган улмаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар хүргүүлэх” юм байна.

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар дараах тайлан, илтгэлийг хоёр жил тутамд УИХ-д хүргүүлж, дүгнэлт гаргуулахаар заасан байдаг. Үүнд: “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэл”, “Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалтын чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайлан”, “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайлан” гэсэн заалтууд байдаг байна.

 

Тус зөвлөлдөх уулзалтын үр дүнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан тайлан, илтгэлүүдийг УИХ-д хүргүүлж, Жендэрийн тэгш байдлын баталгааг хангах шийдвэр гаргуулахаар зорьж байгаа нь байна.

 

 

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • эрх тэгш байя (139.5.218.180)

    2016-05-02

    эр ,эм адилхан тэтгэвэрт гардаг болъё.америк орос бүгд адилхан тэтгэвэрт гардаг.