Г.Ариунбаатар Москва, Санкт-Петербургийн театрт гоцоллоо

 

        Оросын суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн мэндэлсний 150 жилийн ойг Москвагийн консерваторид өнгөрсөн бямба гаригт тэмдэглэж, “Кармен” дуурийг тайзнаа тавьжээ. Энэхүү дуурийн гол дүр Эскамильог Монгол Улсын гавьяат жүжигчин, Мариинский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар бүтээлээ. Мөн Мариинский театраас Майн баярт зориулан “Кармен” дуурийг өнгөрсөн ням гаригт хоёр удаа тоглосон байна. Уг хоёр тавилтад Г.Ариунбаатар гоцолж, дуурийн дуулаачийн ур чадвараа Оросын үзэгчдэд гайхууллаа. Харин Кармен бүсгүйн дүрийг Осетиний Ардын жүжигчин Анна Кихнадзе, Мариинский театрын гоцлол дуучин Юлия Маточкина нар бүтээжээ. “Кармен” дуурийг Мариинский театрын уран бүтээлчид энэ онд шинэчлэн найруулсан бөгөөд франц хэлээр дуулсан байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)