Сумоч Токитэнкү Хүчитбаатарт хандив өгчээ

 

       Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд олон жил барилдаж байгаа Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар тусаад байгаа юм.  Түүний эмчилгээнд зориулж дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд хандив цуглуулж, уг хандивыг ёкозуна Хакухо М.Даваажаргал  бусдыгаа төлөөлөн А.Хүчитбаатарын ээжид хүлээлгэн өгсөн байна.

 

Токитэнкү А.Хүчитбаатар өнгөрөгч оны долдугаар сард бэлтгэлийн үеэр хавиргаа гэмтээж бэртэлээ эмчлүүлэх явцдаа хорт хавдар гэдгийг мэджээ. Онош тодорсноос хойш  хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн ба энэ хугацаанд 20 гаруй кг жин хаяад байгаа аж.

 

Тэрээр “Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн учир эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа. Адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө заавал эдгэрнэ” гэжээ. Токитэнкү одоо Япон улсад эмчлүүлж байгаа ба Монголоос ар гэрийнхэн нь очоод байгаа юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • zochin (202.9.40.195)

    2016-05-03

    edgereere huchte bga rai

  • зочин (122.201.21.112)

    2016-05-03

    харамсалтай байна ,гэхдээ сэтгэлийн хаттай байж өвчнөө ялна гэдэгт итгэж байна.эдгэнээ

  • зочин (202.9.42.1)

    2016-05-03

    Хурданэдгээрэй. Эмчилгээ сайтай газар бгаа юм чинь эдгэнээ эдгэнэ. Монголынхоо сайхан агаарт эмчилгээнээсээ ирээд сайхан амраад монголынхоо эмийн ургамлаас уувал бүр л сайн болно доо

  • (202.179.31.47)

    2016-05-03

    Эдгэнэ ээ удахгүй эрүүл саруул болно

  • ninj (143.176.142.132)

    2016-05-03

    ymar hamarsmaar ym be , ehnii ued ni medsen ni sain bolj zaaval eruul bolooroi

  • Зочин (139.5.219.229)

    2016-05-03

    Өвчнөө заавал ялаарай. Эрүүл энхийг ерөөе.

  • zochin (122.201.21.160)

    2016-05-03

    Tand eruul enkh,hurdan edgerehiig husey

  • Зочин (124.158.95.132)

    2016-05-03

    өвчнийг бүү бод сайн сайхан зүйл бод тэгвэл хурдан эдгэнэ. амжилт, амжилт, амжилт

  • Tsogt (203.91.116.34)

    2016-05-03

    Хурдан эдгээд СУМОГИЙН АВАРГА БОЛООРОЙ...

  • (202.5.198.200)

    2016-05-03

    Эмчилгээгээ сайн хийлгэж хурдан эдгээрэй

  • (59.10.242.233)

    2016-05-03

    Эдгэнээ ээ.Эмнэлэг сайтай газар алзахгүй.

  • (59.153.112.60)

    2016-05-03

    Миний дуу хурдан эдгээрэй, Монголчууд чамд итгэж байна

  • ganbold (202.9.41.180)

    2016-05-03

    эдгэнэ шүү Хүчитбаатараа, сэтгэлээр бүү уна. дандаа өөдрөг зүйл бодоорой

  • Зочин (49.0.160.138)

    2016-05-03

    Хурдан эдгээрэй .