Төгсөлтийн баярыг хавтгайруулахгүй байхыг үүрэг болголоо

 

         Өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас хэвлэлийн хурал зарлаж, ирэх хичээлийн жилийн “Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар мэдээлэл өглөө.

 

Уг хурлаар нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9, 12-р ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлийг хүргүүлж байна.

 

Эрдмийн баярын арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцохыг НБГ-ын даргын тушаал гарчээ.

 

Мөн Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэнэ. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэлээ.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.106.111)

    2016-05-03

    Зөв байна.дэмжиж бна.Хүүхдүүддээ тохирсон бэлэг эсвэл сургуульд хэрэгтэй зүйл авч өгвөл болоо шүү дээ??Ер нь л хавтгайраад байсан.гэхдээ ихэнх нь Хагас жилээр хийсэн шүү дээ?