Таны хүүхэд харьяаллын дагуу ямар ЕБС-д бүртгүүлэх вэ

 

        Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг намар буюу 2016 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс  2010 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм.

 

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

 

Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар

3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг

Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

 

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

 

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон  бусад төлбөр авахгүй.

 

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар Нийслэлийн есөн дүүргийн Төрийн өмчийн ЕБС-ийн хамран сургах тойргийг тогтоосон байна. Энд дарж дэлгэрүүлж үзнэ үү.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)