Сурагчид мянган хуудастай ном бүтээлээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бичиг, үсгийн баяр 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Баярын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд бийрээр бичсэн “Сургуулийн ном” бүтээх аяныг зарлажээ. Аяны хаалтын үйл ажиллагаа “Чингисийн талбай”-д энэ өдөр боллоо. Тус арга хэмжээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар оролцов.

 

“Сургуулийн ном” бүтээх эл аянд оролцсон сурагчид төрөлжүүлсэн бийрээр бичсэн 8000 үг бүхий, 1000 хуудастай ном бүтээсэн аж. Бүтээсэн номоороо энэ өдөр “Чингисийн талбай”-д үзэсгэлэн гаргаж, тус номоо БСШУЯ-ны сайдаар уламжлан үндэсний төв номын санд хадгалуулах аж. Монгол ардын зүйр, цэцэн үгийн цуглуулгыг үндэсний бичгээр бийрээр урлах уг аянд  ерөнхий боловсролын 117 сургууль, 16 мянга гаруй сурагч, монгол хэл, уран зохиолын 200 гаруй багш оролцжээ. Үүнээс:

 

Заах аргын нэгдлээс:

-           БГД-ийн 73 дугаар сургууль,

-           СХД-ийн 76 дугаар сургууль,

-           БЗД-ийн “Улаанбаатар” дунд сургуулийн Ц.Мөнхнаран,

-           БЗД-ийн “Шавь” цогцолбор сургуулийн П.Батбаяр,

-           21 дүгээр сургуулийн С.Алтантуяа,

-           ЧД-ийн 23 дугаар сургуулийн Б.Батчимэг, Н.Золжаргал,

-           49 дүгээр сургуулийн Б.Оролзод, СХД-ийн “Ирээдүй” цогцолборын Т.Алтансувд,

 

Сурагчдаас:

 

-           ХУД-ийн 114 дүгээр сургуулийн О.Номин

-           БЗД-ийн 120 дугаар сургуулийн З.Нандин-Эрдэнэ,

-           СБД-ийн 35 дугаар сургуулийн Г.Минжинсор,

-           СХД-ийн 104 дүгээр сургуулийн Х.Номин,

-           БГД-ийн 113 дугаар сургуулийн Ж.Төгөлдөр нар шилдгээр шалгарч Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Нийслэлийн Боловсролын Газрын өргөмжлөлөөр шагнагдлаа.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)