Б.Амархүү: Дүрдээ тохируулж жин нэмсэн

 

        “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг хийхээр болжээ. Тус нэвтрүүлгийн оролцогч, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүтэй ярилцлаа.

 

-Олон улсад албан ёсны эрхтэй гардаг нэвтрүүлэгт та оролцохоор болжээ. Нэвтрүүлэгт оролцохын тулд хэрхэн бэлтгэж байна вэ?

 

-Олон улсад нэр хүндтэй нэвтрүүлгийг “Боловсрол су-ваг” телевиз албан ёсны эрхтэй оруулж ирж, бэлтгэж гаргахад бэлэн болсон байна. Манай орон “Your Face Sounds Familiar” нэвтрүүлгийг бэлтгэх эрхтэй болсон40 дэх орон юм. Орост “Один в один” гэж нэртэйгээр гардаг. Миний үзэх дуртай, догдлон хүлээдэг нэвтрүүлэг байсан. Оролцогчид Монголын болоод дэлхийн алдартай уран бүтээлчдийг дуурайж, тэдний дүрд хувирна. Дүрд хувирахдаа нүүр, биеийн хэлбэрийг дуурайх, хоолой бүжиг жүжгийн бичлэгт орж, адилхан хувцаслах юм.

 

-Таны хувьд ямар уран бүтээлчийн дүрд хувирч байгаа вэ?

 

-Энэ тухай хэлж болохгүй. Амралтын өдөр нэвтрүүлгийн эхний дугаар гарна. Тэр үед олж мэдвэл илүү сонирхолтой байх болно. Үүнийг нууц хэвээр нь үлдээе.

 

-Хэдэн сарын хугацаанд нийт хэчнээн дугаар гарах вэ?

 

-Нийт арван дугаар гарна. Долдугаар сарын 3-нд хагас финалын нэвтрүүлэг гарч, 10-нд ялагчаа тодруулах юм. Мөн долоо хоног бүр ялагч тодруулж, тодорхой хэмжээний мөнгөн шагнал өгнө. Гэхдээ эцсийн ялагчийг шүүгч, үзэгчид тодруулна.

 

-Дүрийг хэрхэн сонгосон бэ?

 

-Эхний дугаарын хувирах хүнийг телевизээс хуваарилж өгсөн. Үлдсэн дугааруудын “дүр”-ээ бид өөрсдөө сонгох юм.

 

-Шоуны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Мэдээж маш их баяртай хүлээж авсан. Энэ бол гоё төсөл, үзүүштэй нэвтрүүлэг учраас эргэлзэх зүйлгүй шууд л зөвшөөрсөн. Миний хувьд шагнал мөнгө, ялагч, ялагдагч хамаагүй. “Один в один” нэвтрүүлгийг үзээд манай телевизийн салбарт дэлхийн хэмжээний ийм том шоу хэзээ ирэх бол гэж хүлээдэг байлаа. Нэр хүндтэй, чанартай шоу дэлгэцэд гарах болсонд үнэхээр баяртай байна.

 

-Нэвтрүүлгийн саналыг хэзээ тавьсан бэ?

 

-Сар гаруй хугацааны өмнө оролцогчийн санал тавьсан. Саналыг хүлээж аваад шууд бэлтгэл ажилдаа орсон.

 

-Таны хувьд “Universe best songs” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Харин энэ нэвтрүүлэгт оролцогч болж байна?

 

-Шинэ тэмцээн, шинэ төсөл учраас сэтгэл догдолж, сандарч дэлгэцэд гарах өдрийг догдлон хүлээж байна. Сүүлийн дөрвөн жил залуу уран бүтээлчдийг шүүж, өөрийн хэмжээнд сурсан мэдсэнээ тэдэнтэй хуваалцдаг байсан бол одоо өөрөө оролцогч болж үзэгчдээр шүүлгэх гэж байна. Үзэгчид намайг дуучин, мөн хоёр кинонд тоглосон, тэмцээний шүүгч гэдгээр мэднэ. Харин уран бүтээлч гэдэг талаар хангалттай сайн мэдэхгүй гэж бодож байна. “Яг түүн шиг” нэвтрүүлэг намайг үзэгчдэд илүү таниулах 100 хувь уран бүтээлч гэдгээр минь харуулах болно. Миний чадвар, үзэл бодол хувийн ертөнцийг минь таниулах байх гэж найдаж байна.

 

-Бүжиг, жүжиглэх бэлтгэл хийхэд амаргүй л байгаа болов уу?

 

-Миний өмнө нь оролцож байсан “Народный артист” зөвхөн дуу дуулж өрсөлддөг тэмцээн байсан. Энэ удаагийн шоуны хувьд дуулахаас гадна бүжиглэх, жүжиглэх авьяасыг минь давхар шалгана. Надад их сонирхолтой санагдаж байна. Уран бүтээлч хүн бүх зүйл дээр жигд байх хэрэгтэй. Урлагийн сургуульд сурч байхад бүжиг, жүжгийн хичээл орж, дасгал сургуулилт тогтмол хийдэг байсан. Миний хувьд ямар нэг бэрхшээл гарч, тэс өөр зүйл шиг санагдах юм байхгүй. 2012 онд бие даасан тоглолтоо хийсэн. Тоглолт нилээд их бүжгийн тавилттай болсон. Бүжгийн үзүүлбэр их байсан учраас бүжигчидтэйгээ ижил төвшинд байж зөрөхгүй, бусдадаа хүндрэл учруулахгүйг зорьж бэлтгэл их хийсэн учраас ямар нэг асуудал алга. Хүүхэд байхдаа янз бүрийн чиглэлийн уран бүтээлчдийг сонсож, дуртай дуучинтайгаа адилхан байхыг хүсч хичээдэг байсан учраас энэ нэвтрүүлэг багын дурсамжийг минь сэргээж байна. Жүжиглэлтэд зүгээр нэг хувцас, үс дуурайгаад зогсохгүй тухайн хүнийг илэрхийлдэг. Зуршил, жижиг хөдөлгөөн, дадлыг нарийвчлан харуулахыг зорьж хичээж байна. Нэвтрүүлгийг хөгжилтэй байлгаж, хийж буй зүйлээсээ сайхан мэдрэмж авч, цуг оролцогчдоосоо сайхан зүйлийг мэдэрч байх хэрэгтэй. Үзэгчид маань ч гэсэн орой ажлаасаа ядарч орж ирээд энэ нэвтрүүлгийг үзээд инээд хөөр хөгжилтэй байдлыг мэдэрч, тухайн өдөр болсон уур бухимдлаа мартаж, алжаал ядаргаагаа тайлдаг тийм л зугаатай нэвтрүүлэг болгохыг зорьж байна.

 

-Таны хувьд энэ дүрийг сонгох юмсан гэсэн төлөвлөсөн дүр байгаа юу?

 

-Байсан. Гэхдээ нэр цохоод шууд хэлмээргүй байна. Уран бүтээлч хүн учраас сонсч хайрладаг дуучинтайгаа адил чанартай уран бүтээл хийж, яг түүн шиг тайзан дээрээс гэрэлтэж өөрийгөө мэдрэх юмсан гэсэн бодол байлаа. Миний хүсч бодож байсан нэг биш нэлээд хэдэн дүр таарч түүнийгээ бүтээх болсондоо үнэхээр сэтгэл хангалуун байна.

 

-Авсан дүрдээ тохируулан гадна төрхдөө өөрчлөлт оруулах шаардлага гарав уу?

 

-Тийм ч сүртэй өөрчлөлт хийгээгүй ч гэсэн сонгосон хүндээ тохируулан бага зэрэг жин нэмсэн. Том кино, жүжиг биш ч илүү бодитой харагдах хэрэгтэй. Бидний нүүр хувиргалтыг багийнхан үнэхээр өндөр төвшинд хийж байгаа.

 

-Өөрийн тань хувьд бусад долоон оролцогчоос хэнийг хүчтэй өрсөлдөгч гэж бодож байгаа вэ?

 

-Өрсөлдөгч гэж харж болохгүй байх. Бид бүгд л адил загвар, жүжиг, рок поп гээд өөр өөр салбарын уран бүтээлч. Тодорхой хэдэн жилийн дараа бүгд ажил амьдралдаа амжилт гаргаж, өөрийн гэсэн байр суурьтай болчихоод энэ нэвтрүүлэгт оролцож байсан үеийн дурсамжаа хамтдаа яриад инээгээд суух сайхан шүү дээ.

 

-Янз бүрийн жанрын уран бүтээлч таарч байгаа байх. Поп урсгалаас өөр жанраар дуулахад танд ямар байна вэ?

 

-Ямар ч асуудал алга, харин ч үнэхээр сонирхолтой байна. Багаасаа л дуучид, жүжигчдийг их дуурайдаг байсан. Ямар ч дүр, жанр ирсэн би баяртайгаар хүлээж авч, шинэ зүйл турших сонирхолтой байдаг.

 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцана уу?

 

-Кинонд тоглох санал ирсэн. Дуучин хүн учраас уран бүтээлээсээ хөндийрч болохгүй, цомгийн ажилдаа бага багаар анхаарч байна. Урлагийн ертөнцөд идэвхтэй улирал гэж байдаг. Урин дулаантай зэрэгцэн бидний ажил дэлгэрч, эхэлж байна. Энэ шоу шинэ уран бүтээлүүдийн маань эхлэл.

 

-Аав болоод амьдралд тань ямар өөрчлөлт орсон бэ?

 

-Сүүлийн үед надад аав байх маш их таалагдаж байгаа. Гэр бүл гэдэг бол хүний хамгийн үнэт зүйл. Эртхэн хүүхэдтэй болох хэрэгтэй байж гэж хүртэл бодсон. Амьдралаас авсан хамгийн том бэлэг бол миний хүү. Учир нь миний төрсөн өдрөөр хүү минь мэндэлж давхар баяр болсон доо.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • QbvyKgWSEaRHWVJ (46.161.9.48)

    2017-04-30

    BCm79X nyejykeuoyfv, [url=http://ruxmkrpoufnz.com/]ruxmkrpoufnz[/url], [link=http://fkxoybfwaebr.com/]fkxoybfwaebr[/link], http://mvckgpccynuk.com/

  • Muulah (98.247.70.149)

    2016-05-05

    Humuus muuldag humuus ih saihan humuus baidag baihdaa. Huniig ter yu hiisiin ene ter geed blgui tertei tergui shuugcheer songochihood hiih ystoi zuilee l hiij yvaa. Zaluu hun gehed Amaraa davgui zaluu shig sanagddag.

  • (202.9.40.211)

    2016-05-04

    amgaa shuugchid amjilt husie ta saihan daruuhan uneneerni songsiig shuuj bainaa dolgin amrhuu hoeriig odo boliulval taarna

  • (202.9.40.211)

    2016-05-04

    ESTOI MUUHAI CARAI MUUTAI HULGAICH SONGST SHUUGCH HIIJ HUUHDUUDIIG GUTAAN DORMJILJ UURGEE YU GJ BODSIM BOLOO. DALD ORMOR

  • T (122.201.24.95)

    2016-05-04

    Ene neg shalichignasan amitan bolimoor yum

  • (150.129.143.160)

    2016-05-04

    энэ нөхрийн дүр бишээ...

  • tuuh sudlaach (203.194.114.17)

    2016-05-04

    amarhuu chini buriadin ardin jujigchin hezee avsan yum be? gavyat bizdee hudlaa bichgeg setguulch yumuu

  • (59.153.115.29)

    2016-05-04

    jin nemeed muuhai haragdaj baina

  • zochin (202.55.191.76)

    2016-05-04

    amjilt