Сонгуулийн хуулинд салхи орох нь

 

        Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа. Намын жагсаалтаар эрэмбэлэгдэн сонгогдохыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг парламент хүлээн авснаар сонгуулийн хуулиас пропорцианаль системийг хаслаа.  Үүнийг зарим гишүүнд  26 жилийн хугацаанд явж ирсэн төвшин, ардчиллаасаа ухарсан гэж үзэж байсан хэдий ч олонхи ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авав.

 

Гэхдээ парламент дахь нам, эвслүүд одоогийн 26 тойрог 48 мандат дээр жагсаалтын 28-ыг хуваарилах уу, эсвээс тойргийг задалж 76 болгох уу гэдэг дээр санал зөрөлдөж байгаа сурагтай. Сонгуулийн тойргийг томсгосон 26 явуулахыг тойргоос сонгогдсон гишүүд дэмжиж байгаа бол жагсаалтаар сонгогдоно гэдэгтээ бат итгэлтэй байсан эрхмүүд жижиг 76 тойргоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.  

 

Сонгуулийн хуульд тойрог мандатыг хуваарилах төдийгүй  сонгуулийн цагийн хуваарийн нэр дэвшүүлэх ажиллагаа зэрэг зарим заалтад өөрчлөлт оруулахаар боллоо. Ажлын хэсэг аль өнгөрсөн долоо хоног байгуулагдах дуулдсан. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах явцад эмэгтэйчүүдийн квот тогтоосон заалтыг ч унагаж мэдэхээр байгаа талаар бор шувуу нисч байсан. Хэдийгээр хуулинд эмэгтэйчүүдийн квот хэвээр байгаа гэх ч ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан нэрийн дор эрх ашиг хөндөгдсөн хэд хэдэн өөрчлөлт тусгахыг таашгүй.

 

Байнгын үйл ажиллагаатай парламент болсноос хойш 25 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа батлаад бүрэн мөрдөгдөөгүй сонгуулийн хуулиндаа салхи оруулахаар болж байна. Энэ нь ардчилсан нийгмийн ухралт уу, урагшилсан алхам уу гэдгийг цаг хугацаа дүгнэнэ биз.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.218.30)

    2016-05-04

    Нэг тойрог - Нэг гишүүн. Энэ бол хамгийн шударга, шууд ардчиллын тогтолцоо. Тойрог томсох тусам төр иргэдээсээ холдож, ажиллах боломж, хариуцлага нь сулардаг. Томсгосон тойрогт нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж хагарал, булхай, хуйвалдаан мөнхөд үргэлжилдэг. Нам, нэр дэвшигчийг урьтал болголгүй төрөө, ард түмнээ бодвол НЭГ ТОЙРОГ - НЭГ ГИШҮҮН тогтолцоог сонгох ёстой.