Ц.Монгол: Олигарх, хууль зөрчигчид арьсаа хамгаалах гэсэн санаархал

 

        Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлчдэд ногдуулах ял, шийтгэл өндөр болсон байна. Тиймээс уг хуулийн төслийг хүчингүй болгуулахаар хүний эрхийн хуульчид Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Энэ талаар өмгөөлөгч Ц.Монголоос тодрууллаа.

 

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлчдэд оногдуулах ял, шийтгэлийг яг ямар зүйл заалтаар зохицуулахаар тусгасан бэ?

 

-Эрүүгийн хуулийн шинэ чилсэн найруулгын 14.8-д “Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараавал сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зүйл заалт оруулсан. Өө рөөр хэлбэл, зөвхөн сонгуулийн үеэр буюу дөрвөн жилд нэг удаа сэтгүүлчдэд эрүүгийн хариуц лага хүлээлгэх зүйл заалт. Үүнд нам, эвсэлд нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж ил тод мэдээлэл тараавал торгох ба нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх тухай заасан. Энэ нь Үндсэн хуулийн 14.1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, эрхэлсэн албан тушаал үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж байна. Яагаад гэвэл, энэ нь үндсэндээ сэтгүүлчдэд зориулсан заалт. Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах юм бол хохирогч нь сонгуулийн нэр дэвшигч, албан тушаалтан болж таарна. Ингэснээр уг хуульд хохирогч онцгой эрх эдэлж байгаа юм. Гэтэл бүгд тэгш эрхтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, субьект нь нэг л этгээд, нэг цаг үед гарч ирж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай, санамсаргүйгээр хүний нэр төрд халдсан бол түүнийг иргэний шугамаар шийдэж хохирлыг нь барагдуулдаг ардчилсан орнуудын хуулийн зохицуулалттай бол сон өнөө үед зөвхөн дөрвөн жилд нэг удаа тодорхой асуудал хөнд-сөн хууль оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Тий-мээс сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдөртэй хол-богдуулаад энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна.

 

-Ер нь Эрүүгийн хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

 

-Эрүүгийн хуулийн зарч маар сэтгүүлчдийг санам саргүйгээр ташаа мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээл гэхгүйгээр тогтсон. Гэхдээ огт хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш. Тухайн сэтгүүлч ёс зүйн хувьд тийм үйлдэл хийсэн бол иргэний шугамаар хариуцлага хүлээлгэнэ. Мөн сэт гүүлчээс шалтгаалахгүй өөр хэн нэгэн хүн худал мэдээлэл өгч тараасан байдаг. Тиймээс эрүүгийн ял шийтгэлээс чөлөөлж, иргэний шугамаар хохир лыг нэхэмжилж авах, ёс зүйн хариуцлага хүлээлгэх бай далд шилжсэн өнөө үед сонгуулийн үеэр ингэж байгаа нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хааж байна. Олигархууд, хууль зөрчигчид өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэсэн санаархал Эрүүгийн хуульд туссан байна.

 

-Сэтгүүлчид ихэвчлэн ямар асуудлаар хуульчдад ханддаг юм бол?

 

-Сэтгүүлч нэг мэдээлэл бичихэд цагдаагийн байгууллагаас дуудаж шалгадаг. Ингэхдээ танил тал, эрх мэдэлтэй томоохон албан тушаалтны гомдлоор сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг байдал ажиглагддаг. Энэ нь шударга биш байна. Энгийн иргэнтэй холбогдсон буруу ташаа мэдээлэл гарсан гомдлыг цагдаагийн байгууллага авч хэлэлцдэггүй. Гэтэл сэтгүүлчдэд хэрэг үүсэж дуудаж шалгаад сүрдүүлдэг явдал бий. Ер нь цагдаагийн байгууллагын шалгах болон иргэний хэргийн харьяаллыг зааглаж өгөх гүй бол хуулийн бай гууллагад нөлөө ороод байна. Мөн сэтгүүлчид эрхээ хамгаалахын тулд баримттай, эх сурвалжаа нягталж байх ёстой.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (139.5.216.181)

    2016-05-05

    чоно борооноор гэгчээр УИХ д орчих санаатай орой телевизээр хоол оглоо нь кофе цай гэвтруулэгт орж одор нь сайтаар шаргуу ходолморлож байна хсэл нь биелээсээй

  • (112.72.15.66)

    2016-05-05

    энэ нэг өмгөөлөгч гэх нөхрийг ямар нэгэн хэрэг өмгөөлөөд ялсан гэдгийг мэдэхгүй л юм байна.Бас нэг хөгшин шоучин . Гэртээ сүүтэй цайгаа уугаад хэвтээч

  • (202.131.226.221)

    2016-05-05

    Монголоо чи эцэг эхийн минь насаараа хураасан хөрөнгийг компанид нь хөрөнгө оруулсны төлөө луйвардсан Сэлэнгийн Орхоны х у ж а а д тусалж хамт цусалсан луйварчин ш дээ чи. ЧИ болоод тэр луйварчин та 2-ын үр хүүхэд чинь үйл лайг чинь эдэлнэ дээ

  • (122.201.24.87)

    2016-05-05

    сэтгүүлчдийг шийтгэх зөв........их бүдүүлэг хүн бол сэтгүүлчид......

  • (122.201.24.87)

    2016-05-05

    сэтгүүлчдийг шийтгэх зөв........их бүдүүлэг хүн бол сэтгүүлчид......