Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

 

               Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

 

Хуралдаанаар Банкны тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хуульд зааснаас бусад “холбогдох этгээд”-ийг тодорхойлох эрх олгосон нь Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

 

Уг хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаарзүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монгол банк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны 06 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)