“Хайрыг гэрчил” жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллажээ

 

        “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Хайрыг гэрчил” нэртэй шинэ жүжгээ үзэгчдэдээ толилуулахад бэлэн болжээ. Энэ баасан гаригт Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийх тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяр, Б.Баттулга нар тоглосон байна. Уянгын драмын жүжгийн зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулжээ. Мөн шинэхэн жүжгийн дууг хөгжмийн зохиолч Л.Балхжав бүтээж, дуучин А.Хишигдалай, Б.Замбалгарав нар хамтран дуулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)