Шинжлэх ухааны ололт нээлтүүдээр музей байгуулна

 

          Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр, "Жэй Си Ай Монгол" ТББ-ын 2016 оны Ерөнхийлөгч Б.Наранжаргал нар "Инженерчлэлийн шийдлийг энгийнээр загварчилсан шинжлэх ухаан, инженерчлэлийн музей" байгуулах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, багш, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, Монгол Улсын иргэнд шинжлэх ухааны нээлт, инженерчлэлийн шийдлийг энгийнээр загварчилсан шинжлэх ухаан, инженерчлэлийн музей байгуулахад чиглэх юм. Шинжлэх ухаан, инженерчлэлийн музейн үзмэр нь хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, виртуаль, бодит байх, зарим үзмэрүүд дээр өөрийн биеэр туршилт хийж үзэх боломж бүхий онцлогтой байхаар бүтээснээр иргэдийн шинжлэх ухаан, инженерчлэлийн мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, сонирхлыг татахад чиглэх юм байна.  

 

Музей нь Монгол орны түүх, соёлоос үүдэх онцлог, шинжлэх ухааны ололт нээлтүүдийг харуулах бөгөөд үзвэрүүдийг боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн зөвлөл тодорхойлох гэнэ. Музей нь ерөнхийдөө шинжлэх ухаан болон инженерийн гэсэн хэсгээс бүрдэх юм байна. Шинжлэх ухааны хэсэг нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн дэд хэсгүүдтэй байх бөгөөд тухайн шинжлэх ухааны чиглэлийн үндсэн ололт, нээлтүүдийг энгийн байдлаар дүрслэн харуулах аж.

 

 Б.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.51)

    2017-06-27

    wh0cd37673 doxycycline no prescription

  • MSXdFnYnbzIvGZDOtcG (46.161.9.8)

    2017-04-04

    Ax6EKS nazkbtilmubx, [url=http://knpwtipdphbv.com/]knpwtipdphbv[/url], [link=http://wysjmqdyihcm.com/]wysjmqdyihcm[/link], http://inuejmeugqky.com/